solongonews
Ши Жиньпин Томас Бахтай уулзалт хийв
2025-02-08 12:09
Ши Жиньпин Томас Бахтай уулзалт хийв

02-р сарын 07-ны үдээс хойш БНХАУ-ын дарга Ши Жиньпин Харбин дахь Тай Яндао зочид буудалд Азийн Өвлийн спортын есдүгээр удаагийн наадмын нээлтийн ёслолд оролцохоор хүрэлцэн ирсэн ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бахтай уулзалт хийв. 

 

Ши Жиньпин тэмдэглэхдээ: Хятад улс сүүлийн жилүүдэд Бээжингийн өвлийн олимп, Чэндүгийн оюутны спортын наадам, Ханжөүгийн Азийн наадмыг амжилттай зохион байгуулж, өнөө орой Харбины Азийн өвлийн спортын наадмыг зохион байгуулах гэж байна. Эдгээр томоохон спортын арга хэмжээнүүд нь Хятад улс болон Олон улсын олимпийн хорооны нягт хамтын ажиллагааны илэрхийлэл юм. Олимпийн оюун санаа нь хүн төрөлхтний соёл иргэншлийн чухал хэсэг бөгөөд Хятад маягийн орчин үеийн бүтээн байгуулалтаар улс орноо хүчирхэгжүүлэх бүтээн байгуулалтыг иж бүрнээр ахиулж, үндэстний сэргэн мандалтын агуу үйлсийг ахиулах зорилт, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах алсын хараатай маш сайн нийцэж байна. Хятад улс олимпийн үзэл санааг Хятадын уламжлалт соёлтой хослуулж, спортыг эрчимтэй хөгжүүлж, спортын хүчирхэг улс, эрүүл саруул Хятад улс байгуулах зорилтыг биелүүлэхийн төлөө урагшилж, олон улсын спортын үйл хэрэгт шинэ хувь нэмэр оруулах нь гарцаагүй юм. Бид Олимпийн спортыг эрчимтэй хөгжүүлэхийн тулд Олон улсын олимпийн хороотой хамтран ажиллахад бэлэн байна гэжээ.

Томас Бах Олон улсын олимпийн хороог урт хугацаанд дэмжиж ирсэн Хятад улсад талархаж байгаагаа илэрхийлэв. Хятад улс Бээжингийн өвлийн олимпийн наадам зэрэг томоохон арга хэмжээг амжилттай зохион байгуулж, олон улсын олимпийн үйлсэд чухал хувь нэмэр оруулсан . Хятад улс эв нэгдэл, хамтын ажиллагаа, эрх тэгш, харилцан хүндэтгэх үзэл баримтлалыг хэрэгжүүлж, олон талт үзлийг баримталж, спортыг улс төржүүлэхийг эсэргүүцэж, хөгжиж буй орнуудын олон улсын спортод өргөнөөр оролцохыг дэмжиж, олимпийн спортын эрүүл хөгжлийг үр дүнтэй ахиулсаар ирсэн. Хятад улс нэн түргэн хөгжлөөр дэлхийн энх тайван, хөгжил дэвшлийн үйлст улам их үүрэг гүйцэтгэнэ гэдэгт би итгэж байна. Харбины Азийн өвлийн спортын наадам бүрэн дүүрэн амжилттай болно гэдэгт итгэж байна гэжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл