solongonews
”Хөгжлийн эрхийн тунхаглал”-ыг баталсны 30 жилийн ойг тэмдэглэх олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болов
2016-12-04 21:17
12 дугаар сарын 4-нд ”Хөгжлийн эрхийн тунхаглал”-ыг баталсны 30 жилийн ойг тэмдэглэх олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Бээжинд нээгдэв.

Хятад улсын дарга Ши Жиньпин баярын цахилгаан илгээж, хөгжил бол хүн төрлөхтний мөнхийн сэдэв мөн гэж онцлон тэмдэглээд, НҮБ-ын 2030 оны хөгжлийн хөтөлбөрөөр эхлэл болгон, эрх тэгш, нээлттэй, иж бүрэн, шинийг санаачилсан хөгжлийн замыг нээж, олон орон хамтдаа хөгжихийг олон улсын хамтын нийгэмлэгт хандан хүссэн байна.

Ши Жиньпин баярын цахилгаандаа, НҮБ "Хөгжлийн эрхийн тунхаглал"-ыг баталсны 30 жилийн ойн үеэр, олон орны төлөөлөгчид Бээжин хотноо хуран цуглаж, "Хөгжлөө хуваалцан, хүн арддаа үр ашиг хүртээх" гэсэн уриан дор болж буй олон улсын хуралд оролцож байна. Энэ нь олон улсын хүний эрхийн хамтын ажиллагааг эрчимжүүлэн, олон орнууд болон олон улсын хүний эрхийн байгууллагын хөгжилд чухал ач холбогдолтой юм гэлээ.

Тэрээр: 1.3 тэрбум хүн амтай дэлхийн хамгийн том хөгжиж буй орны хувьд, хөгжлийн асуудлыг шийдвэрлэх нь бүх асуудлыг шийдвэрлэхийн үндэс бөгөөд ХКН-ын улс орноо засахын тэргүүн үүрэг юм. Хятад улс хүний эрхийн түгээмэл зарчмыг улсынхаа бодит байдалд зохицуулан, хүний эрхийг баримтлах болно гэлээ.

Энэ удаагийн семинарыг Төрийн Зөвлөлийн мэдээллийн алба болон ГХЯ хамтран зохион байгуулж, 40 гаруй улс орон, бүс нутаг болон олон улсын байгууллагын 150 гаруй төлөөлөгч оролцжээ.

Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл