Хятадын Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин сүүлийн өдөр тушаалд гарын үсэг зурж, “Цэргийн байгууллагын бүтээн байгуулалтын журам” гарган, 2025 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр байна.
Уг журамд, Цэргийн байгууллагын бүтээн байгуулалтын үндсэн зарчим, удирдах систем, үйл ажиллагааны механизм болон ажлын дүрмийг шинжлэх ухаанчаар журамжуулсан бөгөөд цэргийн байгууллагын бүтээн байгуулалтын ажлын гол үндэслэл болгоно гэжээ.
Уг журам 11 хэсгийн 63 заалттай. Удирдлагын эрхийн хуваарилалтыг тодорхойлж, үйл явцын механизмыг сайжруулан, практик үр бүтээмжийг бататгахыг онцолсон бөгөөд цэргийн байгууллагын бүтээн байгуулалтын чанар үр дүн болон баталгааны чадварыг дээшлүүлэхэд хууль эрхзүйн хүчтэй баталгаа хангах болно.
