solongonews
Ши Жиньпин дарга “Их 20”-ийн Ханжөү дэх хурлын хаалтын ёслолд үг хэллээ
2016-09-05 23:26
Ши Жиньпин дарга “Их 20”-ийн Ханжөү дэх хурлын хаалтын ёслолын үг хэллээ

      Их 20-ийн дээд түвшний уулзалт энэ өдрийн буюу 9-р сарын 5-ны оройн 17:00 цагийн үед хаалтын ёслолоо хийлээ. Дарга Ши Жиньпин хаалтын ёслолын үеэр онцлохдоо:
-    Үр өгөөжтэй, ач холбогдолтой энэхүү семинараар дамжин олон талын хамтын хичээл зүтгэлээр “Их 20”-ийн хурал хамтын тодорхой ойлголтуудтай болсон. Тэрээр:
-    Бид нэг нэгнийгээ багтаамжтай, хүртээмжтэй, харилцан хамтарч “Их 20”-ийн хамтын ажиллагааны үр бүтээлийг олон улсад түгээж, харилцан ашиг хүртэнэ. Бид анх удаа хөгжлийн асуудлыг дэлхийн микро эдийн засгийн бодлогын тэргүүн эгнээнд тавьж чухалчилж байна. Бас анх удаа Нэгдсэн Үндэсний Байгууллагын 2030 он хүртэлх үргэлжилсэн хөгжлийн төлөвлөгөөний тухай “Парисын хэлэлцээр”-ийг аль болох хурдан хэрэгжүүлэх ажлыг идэвхжүүлж, “Их 20-ийн Африк тив болон буурай хөгжилтэй улс орнуудын аж үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих санаачилга”, “Дэд бүтцийг дэлхийн хэмжээнд харилцан уялдаатайгаар нэвтрүүлэх санаачилга” гэсэн хоёр санаачилга гаргасан байна.  Тус хоёр санаачилга нь хөгжиж байгаа улс орны ард иргэдэд бодитой сайн үр нөлөө үзүүлнэ. Түүнчлэн нийт хүн төрөлхтний хамтын хөгжилд хувь нэмрээ оруулах юм.
Ши Жиньпин дарга олон улсын эдийн засгийн нэмэгдэл болон хөгжилд оруулсан хувь нэмэрт талархаж буйгаа илэрхийллээ. Тус дээд хэмжээний уулзалтыг Германы ерөнхий сайд Ангел Меркел 2017 онд Германы Хамбург хотод зохион байгуулах тухайгаа танилцууллаа.
Тус хурлаар Их 20-ийн удирдах албаны хүмүүсийн Ханжөүгийн дээд хэмжээний уулзалтын хамтарсан тунхаглалыг баталлаа.

 

Найруулагч: Б.ХҮҮДҮҮТ
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл