ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин саяхан "15-р таван жилийн төлөвлөгөө"-г боловсруулах ажлын талаар чухал үүрэг даалгавар өгөх үе онцлохдоо, 15-р таван жилийн төлөвлөгөөг шинжлэх ухаанчаар боловсруулах болон үргэлжлэн хэрэгжүүлэх нь манай намын засаглалын чухал туршлага бөгөөд бас ч Хятадын онцлогтой социализмын улс төрийн чухал давуу тал юм. “15-р таван жилийн төлөвлөгөө”-г боловсруулж хэрэгжүүлэх нь Хятадын Коммунист намын 20-р их хурлын стратегийн байршуулалтыг цогцоор хэрэгжүүлэх болон Хятад маягийн орчин үеийн бүтээн байгуулалтыг ахиулахад чухал ач холбогдолтой юм. Шинжлэх ухаанч, ардчилсан, хууль ёсны шийдвэр гаргахыг тууштай баримталж, дээд түвшний загвар болон ард иргэдтэйгээ зөвшилцөхийг уялдуулан, судалгаа, нотолгоог бэхжүүлж, өргөн хүрээний нийтлэг ойлголтод хүрч, ард түмэн болон нийгмийн бүхий л салбарын санал, хүсэлтийг олон арга хэлбэрээр сонсч, боловсон хүчин, олон түмний практикын явцад бий болгосон шинэ туршлагыг бүрэн шингээн авч, үүрэг зорилго болон бодлогын арга хэмжээний системтэй, цогц чанарын уялдаа холбоог чухалчилж, төлөвлөгөөг боловсруулах ажлыг чанартай хийж гүйцэтгэх ёстой гэжээ.
Хятад улс 2026 оноос “15-р таван жилийн төлөвлөгөө”-г хэрэгжүүлж эхэлнэ, одоогоор Намын төв хороо “15-р таван жилийн төлөвлөгөө”-ний төслийг боловсруулах ажлыг зохион байгуулж байна. Ши Жиньпиний чухал зааварчилгааны үзэл санаа болон төлөвлөгөөний төсөл боловсруулах ажлын зохицуулалтын дагуу холбогдох талууд ойрын хугацаанд боловсон хүчин, олон нийт, мэргэжилтэн, эрдэмтэн судлаачдын санал, хүсэлтийг янз бүрийн хэлбэрээр авах болно.
