solongonews
Ши Жиньпин Шанхай хотын төлөөлөгчдийн багийн хэсгийн хэлэлцүүлэгт оролцжээ
2017-03-05 23:04
ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн Төв Зөвлөлийн дарга Ши Жиньпин 3 дугаар сарын 5-ны өдрийн үдээс хойш XII сонгуулийн БХАТИХ-ын V чуулганы Шанхай хотын төлөөлөгчдийн багийн хэсгийн хэлэлцүүлэгт оролцсон байна.

Фэн Шянь дүүргийн нэрийн гарал

Өнөөдөр буюу 3 дугаар сарын 5-ны өдрийн үдээс хойш Шанхай хотын төлөөлөгчдийн багийн хэсгийн хэлэлцүүлгээр хөдөө орон нутгийн анхан шатны асуудлуудыг шийдэх талаар Шанхай хотын Фэн Шянь дүүргийн Нань Чао суурингийн Ян Ван тосгоны намын нарийн бичгийн дарга Сүнь Юемин танилцуулжээ. Уг тосгон соёлын бүтээн байгуулалтыг бэхжүүлэхийг анхаарахын зэрэгцээ авьяастнуудыг хүндэтгэн үзэхийг чухалчилдаг байна гэж Сүнь Юемин илэрхийлсэн байв.

Дарга Ши Жиньпин тосгоны хүн ам, нэг хүнд ногдох орлогын тухай ойлгоход Ян Ван тосгоны 1000 гаруй өрх хувийн орон сууцанд /хаус/ шилжин сууж, амьдралын чанар чансаа ихээхэн дээшилсэн байна. Энэ нь зөв баримтлалтай байх нь хөгжлийн хөдөлгөх хүч хязгааргүй байгаатай адилхан болно гэж хариулсан байна.

Чүн Мин экологийн арлын бүтээн байгуулалтын ажилд анхаарал хандуулав

Чүн Мин экологийн арлын бүтээн байгуулалтын байдлын талаар Шанхайн нийгмийн шинжлэх ухааны академийн дэд дарга Жан Жаоань танилцуулжээ.

-Өнгөрсөн жилийн 1 дүгээр сард Ерөнхий нарийн бичгийн дарга Хөх мөрнйи эдийн засгийн бүсийн хөгжлийг бэхжүүлэх чуулга уулзалтад Хөх мөрнйи эдийн засгийн бүсийн хөгжлийг бэхжүүлэхэд заавал экологийн тэргүүлэх ач холбогдлыг ойлгож,ногоон хөгжлийн замын дагуу ажиллах ёстой гэсэн байна. Энэ нь Чүн Мин экологийн арлын бүтээн байгуулалтын ажилд чухал дэмжлэг үзүүлсэн байна гэжээ.

Ши Жиньпин: Хот суурингийн менежмент уран хатгамал адил нарийвчилсан байх ёстой

Том хотын онцлог болон хууль ёсоор нийгмийн хөгжлийн шинэ арга замыг санаачлах нь Шанхай хотын хөгжлийн явц дахь том асуудал болно гэж дарга Ши Жиньпин 3 дугаар сарын 5-ны өдөр Шанхай хотын төлөөлөгчдийн багийн хэсгийн хэлэлцүүлэгт оролцохдоо онцолсон байна. Хот суурингийн нарийвчилсан менежмент заавал хотын хөгжилд зохицсон байх хэрэгтэй. Нийгмийг захиран зохицуулах ажлыг сайжруулах, нийгмийн хөгжлийн эрч хүчийг үргэлжлүүлэн хөгжүүлэх хэрэгтэй гэжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : www.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл