solongonews
Хятад, Эквадорын удирдагчид харилцан мэндчилэв
2025-01-02 16:42
Хятад, Эквадорын удирдагчид харилцан мэндчилэв

Хятад улсын дарга Ши Жиньпин болон Эквадорын ерөнхийлөгч Даниел Нобоа нар хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан 2025 оны 1-р сарын 2-ны өдөр харилцан баярын цахилгаан илгээжээ.

Ши Жиньпин цахилгаандаа Хятад, Эквадор хоёр улс иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай бөгөөд сүүлийн 45 жилийн туршид хоёр орны харилцаа эрүүл, тогтвортой хөгжиж ирснийг онцлов. Тэрээр, улс төрийн харилцан итгэлцэл өдрөөс өдөрт бэхжиж, олон салбарт хамтын ажиллагаа нааштай үр дүнд хүрсэн нь хоёр орны найрамдлыг улам бататгасан. Ялангуяа Хятад, Эквадорын чөлөөт худалдааны хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, харилцааны хөгжилд чухал түлхэц өгсөн. Би хоёр орны харилцааны хөгжлийг тууштай чухалчилдаг бөгөөд эрхэм ерөнхийлөгчтэй хамтран, дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн энэ онцгой тэмдэглэлт үйл явдлыг шинэ гараа болгон, найрамдалт нөхөрлөлөө бататгаж, олон салбарт солилцоо, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, харилцаагаа шинэ түвшинд гаргахад бэлэн байна хэмээн илэрхийлжээ.

Даниел Нобоа өөрийн цахилгаандаа, Эквадор, Хятад хоёр улсын дипломат харилцааны 45 жилийн ой нь түүхэн тэмдэглэлт үйл явдал хэмээгээд өнгөрсөн жилүүдэд харилцан хүндэтгэл, итгэлцэл дээр үндэслэсэн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа амжилттай хөгжиж, олон салбарт үр өгөөжтэй хамтын ажиллагаа өрнөсөн. Эквадор Хятад улсын санаачилсан “Бүс ба Зам”-ын хамтын бүтээн байгуулалтад нэгдэн оролцсон болон чөлөөт худалдааны хэлэлцээр хүчин төгөлдөр болсон нь хоёр орны иргэдийн амьдралд бодит үр дүн авчирсан байна. Манай улс Хятадтай хамтын ажиллагаагаа улам нягтруулж, найрамдлаа гүнзгийрүүлэн, яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг өргөжүүлж, хамтын хөгжилд хүрэхэд бэлэн байна хэмээжээ. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл