solongonews
Ван Хүнин Финландын парламентын дарга Хала-Ахотой уулзав
2025-04-08 09:53
Ван Хүнин Финландын парламентын дарга Хала-Ахотой уулзав

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын Хорооны дарга Ван Хүнин 04-р сарын 07-ны өдөр Финландын парламентын дарга Хала-Ахотой уулзлаа.

Ван Хүнин:

- Хятад, Финланд дипломат харилцаа тогтоосноос хойших 75 жилийн хугацаанд хоёр орны харилцаа тогтвортой, эрүүл хөгжсөөр ирсэн. Өнгөрсөн жил Ши Жиньпин дарга Хятадад төрийн айлчлал хийж байсан ерөнхийлөгч Стуббстай хэлэлцээ хийж, түншлэлийн харилцааг бэхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар өргөн хүрээтэй нийтлэг ойлголтод хүрсэн. Хоёр орны төрийн тэргүүний боловсруулсан төлөвлөгөөний дагуу Финландын талтай улс төрийн харилцан итгэлцлээ бэхжүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа өргөжүүлж, иргэдийн солилцоог гүнзгийрүүлж, Хятад, Финландын ирээдүйн шинэ хэлбэрийн хамтын ажиллагааны түншлэлийн утгыг байнга баяжуулахад Хятад улс бэлэн байна. Хятадын Ардын Улс төрөөр Зөвлөлдөх Зөвлөл Хятад, Финландын харилцааны хөгжилд хувь нэмрээ оруулахад бэлэн байна гэж хэлэв.

Хала-Ахо:

- Хятад улс урт удаан түүхтэй бөгөөд өнөөгийн дэлхийн хамгийн эрч хүчтэй томоохон эдийн засагтай орнуудын нэг юм. Энэ жил Финланд, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байна. Финланд улс нэг Хятадын бодлогыг баримталж, Хятад улстай харилцан хүндэтгэж, харилцан итгэлцэж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Финланд-Хятад, ЕХ-Хятадын харилцааны хөгжлийг дэмжиж, сорилтуудыг хамтдаа даван туулахад бэлэн байна. Финландын парламент энэ зорилгоор эерэг хүчин чармайлт гаргахад бэлэн байна гэдгээ илэрхийлэв.

 

 

 

 

 

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл