solongonews
Дарга Ши Жиньпин Хятад, Германы хүмүүнлэгийн салбарын харилцааны дээд түвшний үйл ажиллагааны анхдугаар хуралд баярын захидал илгээлээ
2017-05-24 21:32
Хятад, Германы хүмүүнлэгийн салбарын харилцааны дээд түвшний үйл ажиллагааны анхдугаар хурал 24-нд Бээжин хотод болж, Хятад улсын дарга Ши Жиньпин хуралд баярын захидал ирүүллээ.

Ши Жиньпин дарга баярын захидалдаа: "Хятад, Герман хоёр орны ард түмэн харилцааны урт удаан түүх болон гүн зузаан найрамдалтай юм. Хоёр орон дипломат харилцаа тогтоосон 45 жилийн туршид ажил хэрэгч хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч, хоёр талын харилцаа төлөвшин хөгжих шатандаа орлоо. Сүүлийн жилүүдэд хоёр талын хүмүүнлэгийн салбарын харилцаа хамтын ажиллагаа өрнүүн хөгжиж, хоёр ард түмний ойлголцлыг бэхжүүлж байна" гэж бичсэн байна.

Ши Жиньпин дарга цохон тэмдэглэхдээ: "Хятад, Германы хүмүүнлэгийн салбарын харилцааны дээд түвшний үйл ажиллагаа хоёр орны харилцааны зам сувгийг баяжуулж, салбарыг өргөжүүлэх, хамтын ажиллагааг баяжуулахад дорвитой баталгаа болж, харилцааг урагшлуулан, Хятад, Европын харилцааны хөгжилд шинэ хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэсэн байна.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : http://mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл