
Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь 02 дугаар сарын 07-нд ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулв. Ерөнхий сайдын орлогч Жан Гүөчин хиймэл оюун ухааны үйл ажиллагааны дээд хэмжээний уулзалтад оролцох талаар ГХЯ мэдээлэл нийтэллээ, Хятадын тал уулзалтад оролцох тухай болон хүлээлтийг цаашид дэлгэрэнгүй танилцуулна уу? гэж сэтгүүлч асуув.
Линь Жянь хэлэхдээ, Хятад улс бол хиймэл оюун ухааны дэлхийн засаглалын талаар идэвхтэй санаачлагч, хэрэгжүүлэгч юм. 2023 оны 10 дугаар сард Ши Жиньпин дарга "Дэлхийн хиймэл оюун ухааны засаглалын санаачилга"-г дэвшүүлж, цаг үеийн энэ том асуудлын талаар Хятад улсын шийдлийг дэвшүүлж, Хятад улсын мэргэн ухааныг нэмэрлэсэн юм. 2024 оны 05-р сард Ши Жиньпин дарга Францад айлчлах үеэр Хятад Франц хоёр орон хиймэл оюун ухаан ба дэлхийн засаглалын талаар хамтарсан мэдэгдэл гаргаж, 2025 онд Францад болох хиймэл оюун ухааны дээд хэмжээний уулзалтад Хятад улс оролцох хүсэлтэй байгаагаа дурдсан билээ. Ши Жиньпин даргын тусгай төлөөлөгчийн хувиар тус дээд хэмжээний уулзалтад ерөнхий сайдын орлогч Жан Гүөчин оролцох нь хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, Хятад улс хиймэл оюун ухааны том гүрэн болсны хувьд хиймэл оюун ухааныг нээн хөгжүүлэх болон аюулгүй байдлын салбарт хариуцлагатай хандахын тулд хичээн зүтгэж буйг харууллаа. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор дамжин талуудтай харилцаа холбоо, солилцоогоо эрчимжүүлж, хамтын ажиллагааны нийтлэг ойлголтоо төвлөрүүлж, НҮБ-ын "Дэлхийн дижитал хөгжлийн гэрээ"-ний хэрэгжилтийг ахиулах хүлээлттэй байна. Түүнчлэн улс орнуудыг Хятад улсад хүрэлцэн ирж 2025 оны дэлхийн хиймэл оюун ухааны бага хуралд оролцон, өргөн хүрээнд нийтлэг ойлголтод хүрсэн хиймэл оюун ухааны дэлхийн засаглалын загварыг бий болгож, хиймэл оюун ухааныг эерэг, түгээмэл, үр өгөөжтэй чиглэлд хөгжүүлэхийг Хятад улс урьж байна гэжээ.
