solongonews
Ли Шүлэй Японы Үндсэн хуульт ардчилсан намын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2025-03-24 10:22
Ли Шүлэй Японы Үндсэн хуульт ардчилсан намын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Суртал ухуулахын яамны сайд Ли Шүлэй 03-р сарын 20-ны өдөр Японы Үндсэн хуульт Ардчилсан намын байнгын зөвлөх, ерөнхий нарийн бичгийн дарга асан Кацуя Окада тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Ли Шүлэй хэлэхдээ, Хятад, Япон хоёр тал Ши Жиньпин дарга, Ерөнхий сайд Шигэрү Ишиба нарын уулзалтаар тохиролцсон нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, эв найрамдалтай зэрэгцэн орших, үеийн үед нөхөрлөж, харилцан ашигтай хамтын ажиллагаа, хамтын хөгжлийн зөв чиглэлийг баримталж, эерэг ойлголтыг бий болгож, соёлын солилцоогоо бэхжүүлж, Хятад Японы стратегийн харилцан ашигтай харилцааг бүх талаар ахиулах ёстой гэв.

Кацуя Окада:

- Үндсэн хуульт Ардчилсан нам Япон, Хятадын харилцааг сайжруулах, хөгжүүлэх чухал үүрэг хариуцлагыг үүрч буйгаа гүнээ мэдэрч байна. Бид хоёр орны улс төр, залуучууд, хүмүүсийн солилцоо зэрэг олон салбарын солилцоо, хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлэхэд бэлэн байна гэж хэлэв.

 

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл