Дарга Ши Жиньпин энэ сарын 31-ний өдөр "Дяо Юй Тай" Төрийн зочдын ордонд Саудын Араб улсын вангийн суурин залгамжлагч Мухаммедыг хүлээн авч уулзлаа.
Ши Жиньпин Мухаммедыг Хятад улсад айлчилж, хорин улсын удирдлагуудын дээд хэмжээний уулзалтын хуралд оролцож байгаад таатай байна гээд Хятад, Саудын Арабын дээд хэмжээний холбоот хурал амжилттай хуралдахыг хүсэн хүлээж байна гэжээ.

Ши Жиньпин онцлохдоо: Хятад, Саудын Араб хоёрын гадаад харилцаа байгуулсан 26 жилийн туршид талууд үнэнч шударга, нөхөрсөг харьцаж, бүх цар хүрээнд олон олон ажилтанд хүрсэн байна. Хятад улс нь Саудын Арабыг “Нэг бүс нэг зам”-ыг хамтдаа бүтээн байгуулах хамтын ажиллагааны чухал түнш улсын хувиар үзэж, Саудын Араб улстай хамтдаа хүчин зүтгэж, Хятад Саудын Арабын бүх талын стратеги бодлогын түншлэлийн харьцааг бэхжүүлж, улмаар хоёр орны ард түмэнд буян үйлдэж, дэлхийн энх тайван хөгжлийг ахиулах болно гэжээ.
