solongonews
“Намын бүтээн байгуулалтын тухай ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний чухал үзэл санааны танилцуулга” тухай номыг хэвлэн тараав
2025-01-17 11:52
“Намын бүтээн байгуулалтын тухай ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний чухал үзэл санааны танилцуулга” тухай номыг хэвлэн тараав

ХКН-ын Төв хорооны Зохион байгуулах хэлтсийн хариуцан туурвисан “Намын бүтээн байгуулалтын тухай ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний чухал үзэл санааны танилцуулга” номыг Намын бүтээн байгуулалтын тухай номын хэвлэлийн газраас хэвлэн, 01-р сарын 16-ны өдөр орон даяар тараав.

Энэ "ном" нь оршил, үндсэн хэсэг, дүгнэлтээс бүрдэх бөгөөд нийт 121,000 үгтэй. Уг номд ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний намын бүтээн байгуулалтын талаарх чухал санаа баримтлалын үндсэн мөн чанар, үзэл санааны мөн чанар, баялаг утга агуулга, практик шаардлагуудыг системтэйгээр тайлбарлаж, намын бүтээн байгуулалтын үндсэн зарчим, шинжлэх ухааны зохион байгуулалт, гол үүрэг хариуцалгыг гүн гүнзгий тайлбарлаж, Ши Жиньпиний шинэ эрний Хятадын онцологтой социализмын тухай үзэл санааны намын бүтээн байгуулалтын салбарт оруулсан анхны хувь нэмрийг цогцоор нь тусгажээ. "Ном" нь агуулгын хувьд баялаг, үзэл бодол нь тодорхой, хэлэлцүүлэг нь гүн гүнзгий, логикийн хувьд нарлиг, улс төр, үзэл суртлын өндөр агуулгатай, системтэй, сургамжтай байж, намын гишүүд, боловсон хүчнүүд Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний намын бүтээн байгуулалтын талаарх чухал үзэл баримтлалыг гүнзгий суралцан судлахад туслах ном зохиол юм .

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл