solongonews
Дарга Ши Жиньпин УТЗЗ-ний гишүүдийн саналд хариулт өгөв
2017-03-04 22:32
Дарга Ши Жиньпин УТЗЗ-ний гишүүдийн саналд хариулт өгсөн байна.

3 дугаар сарын 4-ний үдээс хойш Хятад улсын дарга Ши Жиньпин УТЗЗ-ний XII сонгуулийн Бүх Хятадын хорооны V чуулганд оролцож буй Ардчилалаар ахиулах хурал , Тариачин ажилчны Арьдчилсан нам, 9.3 эрдэм шинжилгээний нийгэмлэг зэргийн УТЗЗ-ний гишүүдтэй уулзаж, хамтарсан хуралд оролцсон байна.

9 УТЗЗ-ний 9 гишүүдийн саналыг сонсоод дарга Ши Жиньпин хэлэхдээ:

- Гишүүдийн саналыг сонсоход гишүүн бүрийн холбогдох сэдвийн эргэн тойронд гүнзгий судалгаа хийснийг олж мэдлээ. Ярьж байгаа асуудлууд нь мөн миний үргэлж бодож байдаг зүйл бөгөөд санал зөвлөмж нь маш их үнэ цэнтэй юм. Хөдөө орон нутгийн анхан шатны засаглал бол Намын төв хороо нийтдээ гол болгон чухалчилж байгаа зүйл мөн, заавал тасралтгүй гүнзгийрүүлэх хэрэгтэй. Бүх талын чадвартай эмчийн багийн бүтээн байгуулалтыг цаашид ахиулах хэрэгтэй. Хөдөө аж ахуйн татаас бодлогын шинэчлэлийн асуудлыг бодит байдалтай уялдуулан судлах хэрэгтэй. Хятадын соёлын олон улсын нөлөөлөх хүчийг нэмэгдүүлэхээр зүтгэж, соёлын өөртөө итгэх итгэлийг бий болгоно. Ядуурлаас ангижруулах ажлыг хийхдээ одоогийн байгаа бодлогын суурин дээр цаашид шинэчилж, илүү зөв оновчтойгоор ядуурлаас ангижруулна. Суурь сурган хүмүүжлийн шахалт дарамтыг хөнгөлөхийг тасралтгүй сайжруулан хийж, хамгийн сайн үр дүнд хүрэхээр зүтгэх хэрэгтэй. Барилгын томоохон төслүүд нь заавал шинжлэх ухааны арга замыг баримтлах хэрэгтэй хэмээн УТЗЗ-ний гишүүдийн саналд нэг бүрчлэн хариулт өгсөн байна.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл