Хятадын ГХЯ-ны сайдын туслах Ли Хүй Лай 5-нд хэвлэлүүдэд хандан:
- Энэ айлчлал бол Хятадын тал "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний форумыг амжилттай зохион байгуулсны дараа болж буй Ши Жиньпин даргын гадаадад хийж буй анхны айлчлал юм. Энэ айлчлал Хятад, Казакстан зэрэг Европ, Азийн орнууд хоорондын харилцааны хөгжлийг ахиулж, олон салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн ШХАБ үргэлжлэн эрүүл тогтвортой хөгжихөд чухал ач холбогдолтой гэж хэллээ.
Казакстан бол Хятад улсын найрсаг хөрш, иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түнш, Хятадын тал "Нэг бүс нэг зам"-ыг хамт бүтээн байгуулах, олон улсын үйлдвэрлэх хүчний хамтын ажиллагааны түнш юм. Өдгөө Хятад, Казакстаны "Нэг бүс нэг зам"-ын хамтын ажиллагааны 51 төсөл урагштай хэрэгжиж байгаа бөгөөд төслийн нийт хэмжээ 27 тэрбум ам.долларт хүрч, Хятад улсаас Казакстанд оруулсан төрөл бүрийн хөрөнгө оруулалт 42.8 тэрбум ам.долларт хүрсэн байна.
\УРТНАСАН\
