Хятад улсын дарга Ши Жиньпин, Иордан улсын хаан Абдуллах хоёрдугаар нар саяхан хоёр орны дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн үеэр харилцан баяр хүргэв.
Ши Жиньпин дарга баярын захиандаа, дипломат харилцаа тогтоосны 40 жилд хоёр орны харилцаа тогтвортой хөгжиж, улс төрийн итгэлцэл тасралтгүй нэмэгдэж, дээд давхаргын хэлхээ холбоо улам нягтарлаа. Хоёр тал бүс нутгийн болон олон улсын асуудалд найрамдалтай харилцаж, худалдаа, эдийн засаг, соёл боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж, баялаг амжилттай үргэлжилж байна гэж хэллээ.
Абдуллах хоёрдугаар баярын захиандаа, дипломат харилцаа тогтоосноос хойш Иордан, Хятад хоёр орны харилцаа эрчимтэй, баялаг амжилттай хөгжлөө. Хоёр орон, хоёр ард түмэн гүн зузаан найрамдалтай болсон явдалд миний бие маш их бахархаж байна гэсэн байна.
