solongonews
Ван Ян төрийн зөвлөлийн ядуурлыг бууруулах ажлын удирдах хэсгийн бүгд хурал дээр үг хэллээ
2017-04-02 21:30
Ван Ян төрийн зөвлөлийн ядуурлыг бууруулах ажлын удирдах хэсгийн бүгд хурал дээр үг хэллээ.

Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч, төрийн зөвлөлийн ядуурлыг бууруулах ажлыг удирдах хэсгийн дарга Ван Ян 1-нд Бээжин хотноо төрийн зөвлөлийн ядуурлыг тэтгэж нээж хөгжүүлэх ажлын хэсгийн 16 дахь бүгд хурлыг даргалан хуралдууллаа. Тэрээр цохон тэмдэглэхдээ, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний төв хорооны улс төрийн товчоонд 2016 оны мужийн шатны намын хороо болон Засгийн газрын ядуурлаас гаргах ажлыг дүгнэх тайланг сонсохдоо хэлсэн чухал зааварчилгын үзэл санааг нухацтай суралцан, ажлын үнэлгээний хөшүүргийн үүргийг бүрэн бадруулж, ядуурлаас гаргах ажлын бүх явцад хатуу шаардлага тавьж, олон талын бэрхшээлтэй асуудлыг зоригтой шийдэж, ядуурлаас гаргах ажлын үр ашгийг тасралтгүй дэмжих хэрэгтэй гэжээ.

Ван Ян цохон тэмдэглэхдээ: - Шинэ үеийн ядуурлыг бууруулах ажлын тухай ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний стратегийн чухал үзэл санаанаас гүнзгий суралцаж, уг ажлыг оновчтой хийх хэрэгтэй. Орон нутгийн захиргаа болон төрийн зөвлөлийн холбогдох салбарууд ядуурлыг бууруулах ажилд идэвхтэй оролцож, өөрсдийгөө тасралтгүй дүгнэн цэгнэж, ажлын дунд оршиж байгаа асуудал болон доголдлыг бүх талаар засан өөрчилж, Ши Жиньпин даргын дүгнэлтээс сайтар суралцаж, сайн туршлагыг дэлгэрүүлж, ядуурлыг бууруулах ажлын түвшин болон үр ашгийг тасралтгүй дээшлүүлэх хэрэгтэй гэжээ.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл