solongonews
Ши Жиньпин Испанийн ерөнхий сайд Педро Санчестэй уулзалт хийв
2025-04-11 18:50
Ши Жиньпин Испанийн ерөнхий сайд Педро Санчестэй уулзалт хийв

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 04-р сарын 11-нд Бээжин хотноо Испанийн ерөнхий сайд Педро Санчестэй уулзалт хийв. 

Ши Жиньпин дарга:

- Дэлхийд олон өөрчлөлтүүд гарч, олон эрсдэл, сорилт бэрхшээлүүд давамгайлж байгаа энэ үед л бүх улс орон эв нэгдэл, хамтын ажиллагаагаар дамжуулан дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хадгалж, дэлхий дахины хөгжил дэвшилд дэмжлэг үзүүлж чадна. Олон улсын нөхцөл байдал эмх замбараагүй, Хятад-Испанийн харилцааны тогтвортой хөгжил нь илүү тод харагдаж байна. Энэ жил Хятад, Испани хоёрын хооронд бүх талыг хамарсан стратегийн түншлэл байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байна. Хоёр ард түмний сайн сайхан байдлыг дээшлүүлэх, Хятад-ЕС-ийн харилцаанд эрч хүч нэмэх, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжилд илүү их хувь нэмэр оруулахын тулд Хятад улс Испанитай хамтран ажиллахад бэлэн байна. Хятад улс Испанийн талтай харилцан ашигтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, худалдаа, технологийн хамтын ажиллагааны механизмын үүргийг бүрэн биелүүлж, шинэ эрчим хүч, өндөр технологийн үйлдвэрлэл, ухаалаг хот зэрэг салбар дахь хамтын ажиллагааны боломжийг судлан, хамтын ажиллагааны нааштай үр дүнд хүрэхэд бэлэн байна гэж хэллээ.

Дарга Ши Жиньпин онцлохдоо: Хятад улс Европын талтай дипломат харилцаа тогтоосон 50 жилийн ойг хамтдаа тэмдэглэж, Хятад, Европын харилцааг улам сайжруулж, стратегийн тогтвортой байдал болон харилцан амжилтад хүрэх чиглэлээр хөгжүүлж, Хятад, Европын ард иргэд болон олон улсын нийгэмлэгт үр өгөөжөө хүртээхэд бэлэн байна.

Тэрээр цааш нь үргэлжлүүлэн:

- Татварын дайнд ялагч тал гэж байхгүй, дэлхий нийтийн эсрэг талд зогсвол мухардалд орох нь зайлшгүй. Ганц талт дээрэнгүй үйлдлийг Хятад, Европ хамтдаа эсэргүүцэх нь өөрийн орны хууль ёсны эрх ашгийг хамгаалаад зогсохгүй олон улсын шударга ёс, олон улсын дэг журмыг хамгаалж чадна.

Педро Санчес:

- Өнөөгийн олон улсын ээдрээтэй нөхцөл байдал дор Испани, ЕХ нь Хятадын талтай харилцан ойлголцол, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, олон улсын худалдааны дэг журмыг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлт, ядуурал зэргийн эсрэг хамтдаа тэмцэж, олон улсын хамтын нийгэмлэгийн хамтын ашиг сонирхлыг хамгаалахад бэлэн гэдгээ илэрхийллээ.

Хоёр тал мөн Украины хямралын талаар санал бодлоо солилцов.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл