solongonews
”Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтыг ахиулна
2016-08-18 17:21
Ши Жиньпин: - ”Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтыг ахиулж,зам дагуу улс орнуудын ард түмэнд ашиг тус хүртээнэ.

Дарга Ши Жиньпин 17-ны өдөр Бээжин хотод "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтыг ахиулах ажлын хуралд оролцсон бөгөөд чухал үг хэлжээ. Ши Жиньпин ”Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтыг ахиулж, зам дагуу улс орнуудын ард түмэнд ашиг тус хүртээх тухай онцолсон байна.

Тэрээр онцлохдоо: - Намын XVIII АТИХ-аас хойш Намын төв хороо Хятад улсын “Арван гуравдугаар таван жил”-ийн төлөвлөгөө болон цаашдын хөгжилд зориулсан ”Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалт, Бээжин, Тянжин, Хэ Бэй гурван мужийг хамтарч ажиллуулах, Хөх мөрний эдийн засгийн бүсийн хөгжил зэрэг 3 том хөгжлийн стратегийн бодлогыг тодорхойлсон байна. Үүнээс гадна 2014 онд ”Торгоны замын эдийн засгийн бүс болон XXI зууны Далайн торгоны замын бүтээн байгуулалтын стратегийн төлөвлөлт”-ийг баталсан бөгөөд 2015 онд “Торгоны замын эдийн засгийн бүсийг хамтран бүтээн байгуулахыг ахиулах, XXI зууны Далайн торгоны замын төлөвлөгөө болон үйл ажиллагаа”-г тогтоон нийтэлсэн нь дэлхийн хэмжээнд томоохон нөлөө үзүүлж чадсан байна.

Хятад улс 30 гаруй зам дагуух улс орнуудтай "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтыг ахиулах хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрт гарын үсэг зураад байна. Түүнчлэн 20 гаруй орнуудтай олон улсын үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа өрнүүлж байгаа бөгөөд НҮБ зэрэг олон улсын байгууллага ч идэвхтэй байр суурьтай байна.

Хурлын үеэр дарга Ши Жиньпин ”Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтыг ахиулах тухай шаардлага дурджээ. Үүнд, санал бодлоо нэгтгэн, хамтран зөвлөх, бүтээн байгуулах, харилцан хуваалцах, эрх тэгш байх, харилцан ашигтай байх зэрэг зарчмын дагуу ажиллах хэрэгтэй. Хятадын ард түмэндээ ашиг тус хүртээхийн зэрэгцээ зам дагуух орнуудын ард түмэнд адилхан ашиг тус хүртээж буян хийнэ. ”Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтыг ахиулах бодитой төрийн бодлогыг судлан тогтоож, хэрэгжилтийн арга маягаа өөрчлөн шинэчлэх хэрэгтэй гэсэн байна. 

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл