solongonews
Элчин сайд Шин Хаймин Бүтээгдэхүүн хуваах гэрээнд гарын үсэг зурах ёслолд оролцов
2016-09-12 17:13
Элчин сайд Шин Хаймин Смарт Ойл Инвестмент компани, Монголын Ашигт малтмал, газрын тосны газар хооронд байгуулах Бүтээгдэхүүн хуваах гэрээнд гарын үсэг зурах ёслолд оролцлоо.

      Газрын тосны хайгуулын “Эргэл -12”-р талбайд 9-р сарын 9-ндий өдөр Смарт Ойл Инвестмент компани, Монгол Улсын Ашигт малтмал, газрын тосны газартай байгуулах Бүтээгдэхүүн хуваах гэрээнд гарын үсэг зурах ёслол Улаанбаатар хотноо болов. Энэхүү арга хэмжээнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин, ЭСЯ-ны Худалдаа, эдийн засгийн зөвлөх Сунь Вэйрэнь, Смарт Ойл Инвестмент компаний ерөнхий захирал Жөү Жиньмин, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогт болон Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин нар оролцсон юм.

    Элчин сайд Шин Хаймин:

 - Эдүгээ Хятад, Монголын харилцаа амжилттай хөгжиж байна. Ши Жиньпин дарга Хятад, Монголын харилцааг өндрөөр чухалчлан үздэг. Хоёр улсын удирдагч нарын удирдлага, ивээл дор Хятад, Монголын бүх салбарын хамтын ажиллагаа тасралтгүй амжилтад хүрсээр байна. Ялангуяа, өнгөрсөн 7 дугаар сард Ерөнхий сайд Ли Көчяны Монгол Улсад хийсэн айлчлал амжилттай болж, Ази-Европын Дээд төвшний уулзалтад оролцон Хятад, Монголын харилцаа, бодит хамтын ажиллагааны цаашдын хөгжилд чиг хандлагыг тодорхойлон, Монголын шинэ удирдлага нартай хоёр улсын харилцаа, бодит хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлаар чухал нэгдсэн ойлголтуудад хүрсэн. Өнөөдрийн энэхүү гарын үсэг зурах ёслол нь хоёр улсын удирдагч нарын хүрсэн нэгдсэн ойлголтуудын бодит илэрхийлэл юм. Хоёр талын холбогдох байгууллага, компаниуд нягт хэлхээ холбоотой байж, төслийг амжилттай хэрэгжүүлж, Хятад, Монголын бодит хамтын ажиллагааг бэхжүүлнэ гэдэгт найдаж байна гэж хэллээ.

    Смарт Ойл Инвестмент компаний ерөнхий захирал Жөү Жиньмин, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогт нар тус тус үг хэлж, төслийн нөхцөл байдлаас танилцуулан, хамтдаа хүчин чармайж төслийг даруй эхлүүлэхээ илэрхийлэв.

Дараа нь хоёр тал гэрээнд гарын үсэг зурж, хүндэт зочидтой хамтдаа тэмдэглэв.

“Эргэл -12”-р талбай нь Дорноговь аймагт байрладаг. 11035 ам дөрвөлжин километр бүхий талбайтай. Хятад, Монголын хилээс 50 км орчим зайтай. Смарт Ойл Инвестмент компани Монгол Улсын Засгийн газрын олон улсад зарласан нээлттэй тендерт техникийн давуу талаар тэргүүлэн ялж, олборлох эрх авсан юм.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Chinese Embassy
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл