solongonews
Жао Лэжи Финландын парламентын дарга Хала-Ахотой хэлэлцээ хийлээ
2025-04-08 10:20
Жао Лэжи Финландын парламентын дарга Хала-Ахотой хэлэлцээ хийлээ

БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жао Лэжи 04-р сарын 07-ны өдөр Ардын их хурлын ордонд Финландын парламентын дарга Хала-Ахотой хэлэлцээ хийв.

Жао Лэжи:

- Финланд бол БНХАУ-ыг хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоосон барууны анхны орнуудын нэг юм. Өнгөрсөн жил Ши Жиньпин Хятадад төрийн айлчлал хийж байсан ерөнхийлөгч Стуббтай хэлэлцээ хийж, Хятад, Финландын харилцааны илүү гэрэл гэгээтэй, өргөн ирээдүйг хамтдаа нээх чухал нийтлэг ойлголтод хүрсэн. Энэ жил Хятад, Финландын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байна. Хоёр орны удирдагчдын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, Хятад, Финландын ирээдүйн хамтын ажиллагааны шинэ хэлбэрийн түншлэлийн харилцааг тасралтгүй хөгжүүлэхэд Хятад улс Финландтай хамт чармайхад бэлэн байна гэдгээ илэрхийлэв.

Жао Лэжи:

- Хятад, Финляндын харилцаа эрүүл, тогтвортой хөгжиж байгаагийн хамгийн чухал шалтгаан нь хоёр орон харилцан хүндэтгэж, эрх тэгш байх зарчмыг баримтлан, бие биенийхээ язгуур ашиг сонирхол, анхаарал хандуулж буй томоохон асуудалд голчлон анхаарч ирсэн явдал юм. Хоёр тал дипломат харилцаа тогтоох анхны хүсэл эрмэлзлээ баримталж, хоёр орны найрсаг хамтын ажиллагааг стратегийн болон урт хугацааны хэтийн төлөвийн үүднээс харж, хөгжүүлэх ёстой. Финланд улс нэг Хятадын зарчмыг баримталж, Хятадын үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалах хууль ёсны эрхийг ойлгон дэмжиж, хоёр орны улс төрийн харилцан итгэлцлийн үндсийг бэхжүүлнэ гэдэгт найдаж байна. Хятад улс өөрчлөлт шинэчлэлээ цаашид бүх талаар гүнзгийрүүлж, дээд түвшний нээлттэй харилцааг өргөжүүлж байгаа нь хоёр орны хамтын ажиллагаанд шинэ боломж авчрах болно. Хоёр тал хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, харилцан ашигтай үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Хятад улс Финланд улстай улс төр, соёл урлаг, залуучууд болон бусад салбарын солилцоогоо гүнзгийрүүлж, хоёр орны харилцааны олон нийтийн санаа бодлыг бэхжүүлэхэд бэлэн байна. Хятад, Финланд, Хятад, Европын холбооны харилцааг харилцан ахиулж, хамтдаа хөгжүүлэхэд Финланд нааштай үүрэг гүйцэтгэсээр байх болно гэдэгт найдаж байна гэдгээ илэрхийлэв.

Жао Лэжи:

- Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал Финландын парламенттай уламжлалт найрамдалт харилцаагаа үргэлжлүүлж, хууль тогтоох дээд байгууллага, тусгай хороод, хоёр талын найрамдлын бүлгүүд, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгчдийн хооронд солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бэлэн байна.

Хятад, Финланд улсууд үндэсний засаглал, хөгжлийн үзэл баримтлал, инновацийн тогтолцооны хувьд өөр өөрийн онцлогтой. Хоёр орны хууль тогтоох байгууллага энэ талаар харилцан суралцаж, хууль тогтоох болон хяналтын чиг үүргээ бүрэн дүүрэн биелүүлэн, хоёр орны бодит хамтын ажиллагааны сайн, тогтвортой хууль эрх зүйн орчныг хамтран бүрдүүлж, олон улсын парламентын холбоо зэрэг олон талт үйл ажиллагаанд зохицуулалт, хамтын ажиллагааг бэхжүүлнэ гэж хэлэв.

Хала-Ахо:

- Хятад улс бол олон жилийн түүхтэй агуу орон бөгөөд шинжлэх ухаан технологи, инновац болон бусад салбарын ололт амжилт нь гайхалтай юм. Финланд улс нэг Хятадын бодлогыг тууштай баримталж, цаашид ч хэрэгжүүлэх болно, БНХАУ-ын Засгийн газар бол бүх Хятадыг төлөөлж буй цорын ганц хууль ёсны засгийн газар мөн гэдэгт итгэж, ажил хэрэгч хамтын ажиллагааг дэмжин, чөлөөт худалдааг хамгаалж, харилцан хүндэтгэсэн итгэлцлийн үндсэн дээр нийтлэг сорилтод хариу өгөхөд бэлэн байна. Финландын парламент Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хуралтай солилцоогоо бэхжүүлж, Финланд, Хятадын харилцааг гүнзгийрүүлэхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байна гэж хэллээ.

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл