Хятадын ард түмний УТЗЗ-ний XII сонгуулийн Бүх Хятадын Хорооны V чуулган 13-нд Бээжинд өндөрлөв. Ши Жиньпин зэрэг Хятадын нам, төрийн удирдагчид оролцов.
Тус хурлаар Лян Жэнь-Инийг УТЗЗ-ний XII сонгуулийн Бүх Хятадын Хорооны дэд даргаар нэмэн сонгож, УТЗЗ-ний XII сонгуулийн Бүх Хятадын Хорооны V чуулганы байнгын хорооны ажлын тайлангийн тухай шийдвэр, УТЗЗ-ний XII сонгуулийн БХХ-ны санал дэвшүүлэх комиссын УТЗЗ-ний XII сонгуулийн Бүх Хятадын Хорооны V чуулганы саналыг хянасан байдлын тухай тайлан, УТЗЗ-ний XII сонгуулийн Бүх Хятадын Хорооны V чуулганы улс төрийн шийдвэр зэргийг батлав.
УТЗЗ-ний БХХ-ны дарга Юй Жэншэн их хуралд тавьсан илтгэлдээ, энэ онд ХКН XIХ удаагийн бүх Хятадын төлөөлөгчдийн их хурлаа хуралдуулах болно. Энэ бол нам, төрийн улс төрийн амьдрал дахь том чухал үйл хэрэг мөн. Ардын улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн шат бүрийн байгууллага, улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн өргөн олон гишүүдийн хувьд үүрэг хариуцлага хүнд тавигдаж байна. Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн гишүүд улс төрийн хараа зогсцоо дээшлүүлж, хүчээ үр ашигтай төвлөрүүлэн, ажил үүргээ нямбай хөдөлмөрчөөр гүйцэтгэж, улс төрийн зөвлөгөөнд гүнзгийрэн, санаа оноо илүү гарган, сайн арга бодлогыг хамтдаа сүвэгчилж, ХКН-ын Төв хорооны ерөнхий бодлого зарчим үр ашигтай хэрэгжихийг урагшлуулан, ард түмний аз жаргал ашиг тус тасралтгүй сайжрахыг ахиулах хэрэгтэй гэв.
