solongonews
”Ши Жиньпиний соёлын сэтгэлгээ” нэвтрүүлэг Италийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдлаа 
2025-06-26 11:29
”Ши Жиньпиний соёлын сэтгэлгээ” нэвтрүүлэг Италийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдлаа 

Хятад, Итали дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг тохиолдуулан Хятадын төв радио телевизийн бүтээсэн "Ши Жиньпиний соёлын сэтгэлгээ" нэвтрүүлгийн нээлтийн арга хэмжээ тухайн нутгийн цагаар зургаадугаар сарын 25-ны өдөр Ромд боллоо. Одооноос эхлэн тус нэвтрүүлгийг Алма ТВ, Дона ТВ, Аялал жуулчлалын ТВ, Лацио ТВ, Ломбарди хотын ТВ, Ромын Корона радио телевиз, Милан Павиа ТВ, Италийн "Милан санхүүгийн мэдээ" вэб сайт зэрэг Италийн 30 гаруй гол гол хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулах юм.

Хятадын төв радио телевизийн захирал Шэнь Хайшюн:

- Хятад, Итали дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг тэмдэглэх чухал цаг үед бид "Ши Жиньпиний соёлын сэтгэлгээ" өргөн цар хүрээтэй нэвтрүүлгийг гаргаж эхэлсний гэрч болж, Хятадын өнө удаан түүхтэй соёлын нууцыг хамтдаа судлах боломж болж байна. Түүнчлэн "Хятадын төв радио телевизийн кино телевизийн шилдэг бүтээлүүдийг Италид үзүүлэх жил” болон Хятад, Италийн хамтран бүтээсэн баримтат кино зэрэг үйл ажиллагаа нь Италийн үзэгчдэд шинэ эриний Хятадыг илүү ойлгох боломжийг олгоно гэж хэллээ.

Италийн Боловсролын сайд Валдитара:

- ХТРТ-ийн олон шилдэг бүтээл Италийн хэвлэл мэдээллийн тавцангаар гарсан нь хоёр орны ард түмний найрамдлыг улам ойртуулах болно гэж хэлэв.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : хоур
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл