ХКН-ын төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И 09-р сарын 03-ны өдөр Бээжин хотноо Унгарын Гадаад хэргийн сайд Сийяртотой уулзав.
Ван И Сияртог Унгарын засгийн газрын нэрийн өмнөөс Хятадад хүрэлцэн ирж, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний эсэргүүцлийн дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээнд оролцсонд баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрээр:
- Хоёр орны удирдагчдын стратегийн удирдлага дор Хятад, Унгар хоёр орон уламжлалт найрамдлаа ахиулж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлж, хоёр орны харилцаа түүхэн дэх хамгийн сайн үед байна. Унгар улс ЕХ-г Хятадын талаар оновчтой ойлголттой болгоход тус дэм үзүүлэхэд бүтээлч үүрэг гүйцэтгэн, Хятадын талаар эерэг бодлого баримтална гэдэгт найдаж байна гэж хэллээ.
Сиярто:
- Унгар улс дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг ахиулахад Хятад улс чухал үүрэг гүйцэтгэж байгааг өндрөөр үнэлж байна. Ши Жиньпин даргын дэвшүүлсэн дэлхийн засаглалын санаачилга урам зориг өгч, Унгар улс үүнд ихээхэн ач холбогдол өгч байна. Унгар улс Европын холбоо, Хятадын харилцааг хөгжүүлэхийг тууштай дэмжиж байна гэдгээ илэрхийлэв.
