Бээжин хотноо 2025 оны 01-р сарын 02-нд “Ши Жиньпиний байгалийн нөөц баялгийн ажлын тухай өгүүллийн эмхтгэл”-ийг суралцан хэрэгжүүлэх симпозиум зохион байгуулагдав. Уг арга хэмжээнд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Хэ Лифэн оролцож, илтгэл тавилаа.
Хэ Лифэн илтгэлдээ, “Ши Жиньпиний байгалийн нөөц баялгийн ажлын тухай өгүүллийн эмхтгэл”-ийг гүнзгий судалж, хэрэгжүүлэх нь өнөөгийн болон ирээдүйн байгалийн нөөц баялгийн менежментийн тогтолцоог зөв ойлгох, хэрэгжүүлэх улс төрийн чухал үүрэг болохыг онцолжээ. Тэрээр уг эмхтгэлийн агуулгыг бодитой бөгөөд оновчтой ойлгон хэрэгжүүлэх замаар, байгалийн нөөц баялгийн салбарын үйл ажиллагаанд бодит арга зүй, лавлагаа болгохыг шаарджээ.
