solongonews
Ши Жиньпин дарга Швейцарийн Холбооны дарга Дорис Леутхардтай ярилцлаа
2017-01-17 01:23
Энэ сарын 16-ны өдөр Ши Жиньпин дарга Бэрнд Швейцарийн Холбооны дарга Дорис Леутхардтай уулзаж ярилцлаа.

Энэ сарын 16-ны өдөр Ши Жиньпин дарга Бэрнд Швейцарийн Холбооны дарга Дорис Леутхардтай уулзаж ярилцлаа. Хоёр улсын тэргүүн Хятад, Швейцарийн харилцааг идэвхтэй үнэлж, үргэлжлэн нээлттэй багтаамжтай ойлгогдохууныг хүлээн зөвшөөрч, хамтран ажиллаж хамтдаа ашиг  хүртэх замыг баримтлан, бүх талын цар хүрээн дэх хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Хятад, Швейцарийн харилцааг илүү сайн болгоно гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ: - Хятад, Швейцари хоёр улс дипломат харилцаа байгуулснаас хойш улс төр, эдийн засаг, соёл зэрэг бүх салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлсээр ирсэн. Орчин үеийн будлиантай, өөрчлөлт ихтэй дэлхийн байдалд Хятад, Швейцарийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь чухал юм. Хоёр улсын удирдагчид үргэлж харилцаж улс төрийн харилцан итгэлцэл, стратегийн ойлголцлоо нэмэгдүүлнэ. Хоёр тал арилжаа, мөнгөн гүйлгээний хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ. Хятадаас Швейцарийн шинийг санаачлах хамтын ажиллагааг бодит болгоход таатай байгаа бөгөөд тооцоолол, ухаалаг техник хэрэгсэл зэрэг талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, давуу талаа харилцан нөхнө. Хоёр тал соёлын солилцоогоо өргөтгөж, гадаадад суралцах сурагчдын тоог нэмэгдүүлж, мэргэжлийн сурган хүмүүжлийн хамтын ажиллагаа, орон нутаг, иргэдийн харилцааг сайжруулна гэжээ.

Тэрээр: “Нэг бүс нэг зам”-ыг хамтдаа бүтээн байгуулах нь дэлхий нийтийн хамтын ажиллагааны чухал зам юм. Хятад улс Швейцарийн “Нэг бүс нэг зам”-ын хамтын ажиллагааны санаачилгыг идэвхтэй дэмжиж байгаад баярлаж байна. Мөн Швейцари Европын улс орнуудын дунд тэргүүлж, Азийн хөрөнгө оруулалтын банкны гишүүнээр элссэнийг сайшааж байна. Швейцари улстай суурь төхөөрөмжийн бүтээн байгуулалт, мөнгөн гүйлгээ, даатгал, үйлдвэрлэлийн чадварын хамтын ажиллагаа зэрэг цар хүрээнд хамтран “Нэг бүс нэг зам”-ыг хамтдаа бүтээн байгуулъя гэжээ.

Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : http://politics.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл