
3 дугаар сарын 3-ны өдөр
УТЗЗ-ний XII сонгуулийн Бүх Хятадын Хорооны V чуулганы нээлтийн ёслолд оролцов.

3 дугаар сарын 4-ний өдөр
УТЗЗ-ийн V чуулганд оролцох Тайвань мужийн Ардчилсан Прогрессив нам /DPP /, Хятадын Ажилчин Тариачны Ардчилсан нам, Ес Гурав эвлэл зэрэг нам бүлгэмийн гишүүдтэй уулзаж, тэдний санал, зөвлөгөөг хүлээн сонссон байна.

3 дугаар сарын 5-ны өдөр
XII сонгуулийн БХАТИХ-ын V чуулганы нээлтийн ёслолд оролцсон ба Шанхай хотын төлөөлөгчдийн багийн хэлэлцүүлэгт оролцжээ. Тус хэлэлцүүлгийн үеэр “Хотын нарийн тооцоолсон удирдах ажлын талаар угалз хатгах мэт нарийн нямбай байх хэрэгтэй” гэдэг сонгодог зүйрлэлийг гаргасан бөгөөд “Хятадын хаалга үүрд нээлттэй байх болно” гэж хэлсэн нь Ши жиньпин даргын хувьд таван жил дараалан “шинэчлэл, нээлт”-ийн асуудлыг дурдаж байгаа билээ.

3 дугаар сарын 7-ны өдөр
Ляонин багийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцжээ. Хэлэлцүүлгийн үеэр Ши Жиньпин дарга:
- Нам арддаа шударга, явдал төв, үйл ажиллагаа нь чигч боловсон хүчнийг сонгон ажиллуулах хэрэгтэй.
- Төрийн өмчит аж ахуйн нэгжээр Ляонин мужийн хөгжлийн зүтгүүр болгож, төрийн өмчит аж ахуйг хүчирхэг, шилдэг, том болгон хөгжүүлэх хэрэгтэй гэх зэргээр захилаа.

3 дугаар сарын 8-ны өдөр
Сичуань мужийн төлөөлөгчдийн багийн хэлэлцүүлэгт оролцов.
- Бүх шатны удирдах хүмүүс тэргүүлэн “Зарчим”, “Тогтоол”-ыг эрчимтэй хэрэгжүүлж, эрхээ ашиглах “Жолооны хүрд”-ээ бат атгаж, ариун шударга “Хамгаалах бүс”-ээ чанга бүслэх хэрэгтэй гэж захив.

3 дугаар сарын 10-ны өдөр
Шиньжян багийн хэлэлцүүлэгт оролцож, ХКН-ын үндэстний төрийн бодлогыг бүх талаар хэрэгжүүлэн олон үндэстний эе нэгдлийг бэхжүүлэх тухай ярихдаа “Анар жимсний үр мэт нягтран нэгдэх хэрэгтэй” гэж хэлсэн байна.

3 дугаар сарын 11-ний өдөр
"Хоёр чуулган"-д оролцож буй Цөөн тоот үндэстний төлөөлөгч гишүүдэд зориулсан цайллагад оролцов.

3 дугаар сарын 12-ын өдөр
Чөлөөлөх армийн төлөөлөгчдийн багийн бүрэн бүрэлдэхүүний хуралд оролцлоо.

3 дугаар сарын 13-ны өдөр
УТЗЗ-ний XII сонгуулийн Бүх Хятадын Хорооны V чуулганы хаалтын ёслолд оролцов.

3 дугаар сарын 15-ны өдөр
XII сонгуулийн БХАТИХ-ын V чуулганы хаалтын ёслолд оролцож, Иргэний хуулийн ерөнхий заалтын дагуу БНХАУ-ын дарга Ши Жиньпин 66 тоот тэргүүлэгчийн зарлигт гарын үсэг зурсныг олон нийтэд зарлалаа.
