solongonews
Эдийн засгийн ажлын талаарх санал санаачилгыг сонсов
2016-12-09 21:07
ХКН-ын Төв Хороо энэ сарын зургаанд Жүн Нань Хайд намын бус зүтгэлтэн нарын хурал хуралдуулж, энэ оны эдийн засгийн байдал, ирэх оны эдийн засгийн ажлын талаар ардчилсан намын бүлгийн төв хороо, бүх Хятадын үйлдвэрчний холбооны хариуцлагатай хүн, нам бус зүтгэлтэн нарын төлөөлөгчдийн санал санаачилгыг сонссон байна.

    ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хурлыг удирдаж чухал үг хэлсэн байна. Тэрээр:

- Тогтвортой өсөлт, өөрчлөлт, бүтцийн зохицуулалт, иргэдэд хөнгөлөлт үзүүлэх, эрсдэлээс сэргийлэх үүрэг хариуцлага маш чухал юм. Байдал улам будлиантай, улам бэрхшээлтэй үед улс орноороо эв нэгдэлтэй байх хэрэгтэй гэж хэлсэн байна.

Хуралд ХКН-ын Төв Хорооны УТЗЗ-ийн Байнгын хорооны гишүүн Ли Кэчян, Юй Жэншэн, Лю Юньшань, Жан Гаоли нар оролцлоо. Ли Кэчян энэ оны эдийн засгийн ажлын холбогдох байдлыг тайлагнаж, ХКН-ын Төв Хорооны ирэх оны эдийн засгийн ажлын төсөв төлөвлөгөөний талаар танилцуулсан байна.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл