ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 6-р сарын 6-нд Бээжин хотноо XI дүрийн Банчин Эрдэнэ Чойжижавтай уулзжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, XI дүрийн Банчин Эрдэнэ Чойжижав та X дүрийн Банчин Эрдэнээс даган суралцаж, буддын шашны ном эрдэмд гүнзгий суралцаж, сүсэгтэн олондоо хүндлэгдсэн том гэгээнтэн болж, улмаар үндэсний эв нэгдэл, шашны эв найрамдал, түвдийн тогтвортой хөгжилд улам их хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэжээ.
XI дүрийн Банчин Эрдэнэ Чойжижав Ши Жиньпинд хадаг барин хүндэтгэл үзүүлж, сүүлийн жилүүдэд хийсэн ажил, сурсан ном эрдмийнхээ талаар танилцуул. Шилаа Жиньпин түүний олон салбарт гаргасан амжилтыг өндрөөр үнэлж, баяр хүргэсэн байна.
Ши Жиньпин XI дүрийн Банчин Эрдэнэ Чойжижавт хандан, Түвдийн буддын шашны улс орноо хайрлах, шашнаа дээдлэх уламжлалыг өвлөн залгамжилж, үндэсний эв нэгдлийг тууштай хамгаалан, буддын шашны эрдэм номд гүнзгий судлахыг хүслээ.
XI дүрийн Банчин Эрдэнэ Чойжижав хэлэхдээ, Ши Жиньпин даргын хүсэл найдлага болон зааврыг тууштай биелүүлж, X дүрийн Банчин Эрдэнээс даган суралцаж, шашны мэдлэгээ улам гүнзгийрүүлж, Түвдийн орчин үеийн бүтээн байгуулалтад хүчин зүтгэхэд бэлэн гэжээ.
