solongonews
Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээний онцлох үйл явдлууд
2025-06-26 10:56
Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээний онцлох үйл явдлууд.

Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба 06-р сарын 24-ний өдөр хэвлэлийн бага хурал хийж, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ардын түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээний тухай танилцуулсан байна. Энэхүү удаагийн цэргийн  парадын шинэ онцлог юу вэ? Ямар шинэ байлдааны хүчин оролцох вэ?

1. Цаг: 2025 оны 09-р сарын 03-ны өдөр  

◎ Байршил: Бээжин хотын Тяньаньмэний талбай

Ши Жиньпин Тяньаньмэний талбайд цэргийн парадыг хүлээн авах бөгөөд  Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ардын түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээнд оролцож, үг хэлэх болно.

2. Парад нь явган цэрэг, зэвсэгт хүчин, агаарын цэргийн хүчнээс бүрдэнэ

Хятад улсын цэргийн бүтэц, зохион байгуулалтыг харуулахад анхаарлаа хандуулж, зэвсэг, техник хэрэгсэлд Хятад улсын бие даасан инновацын чадавхыг тусгаж, цэргийн техникийн системийн бүтээн байгуулалтын сүүлийн үеийн ололт амжилтыг харуулах болно.

3. Ёслолд оролцох бүх зэвсэг, техник нь бүгд Хятадад үйлдвэрлэсэн байлдааны үндсэн техник хэрэгсэл бөгөөд байлдааны нисгэгчгүй, ухаалаг байлдааны хүчин зэрэг зарим шинэ байлдааны хүчийг оролцуулна

Команд удирдлага, тагнуулын болон агаарын довтолгооноос хамгаалах, пуужингийн эсрэг хамгаалах, галын хүчний цохилт өгөх, иж бүрэн дэмжлэг үзүүлэх зэрэг олон төрлийн зэвсэгт хүчнийг хамарна. 

4. Японы түрэмгийллийг эсэргүүцэх дайнд оролцсон ахмад дайчид болон Гоминданы ахмад дайчдын төлөөллүүдийг урин ёслолыг үзүүлнэ

Биеийн байдал зэрэг хүчин зүйлсийг харгалзан Японы түрэмгийллийг эсэргүүцэх дайнд оролцсон ахмад дайчдыг парадад оролцуулахгүй. Харин ахмад дайчид, фронтыг дэмжигч орон нутгийн үлгэр жишээ төлөөлөгчид, ахмад дайнд амь үрэгдэгсдийн төрөл төрөгсдийг Тяньаньмэний талбайд ёслолыг үзэж сонирхохоор зохион байгуулна. Гоминданы Японыг эсэргүүцсэн ахмад дайчдыг ч уг арга хэмжээд урин оролцуулна.

5. Энхийг сахиулах үүрэг гүйцэтгэсэн цэргүүдийг оролцуулна

Энэ жилийн цэргийн парадад энхийг сахиулах үүрэг гүйцэтгэсэн цэргүүдийг оролцуулахаар болсон нь Японы түрэмгийллийг эсэргүүцэх дайны ялалтын ойн баярыг тэмдэглээд зогсохгүй олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, дэлхийн энх тайвныг сахин хамгаалахад томоохон улс болох Хятадын үүрэг хариуцлагыг харуулж чадна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл