solongonews
БХЯ хэвлэлийн бага хурал хийв
2016-09-14 11:37
Цэргийн Төв Зөвлөлийн арын албаны нэгдсэн баталгааны цэрэг анги байгуулагдах хурал 13-ны өдөр Бээжинд болов.

        ХКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн Төв Зөвлөлийн дарга Ши Жиньпин Цэргийн Төв Зөвлөлийн арын албаны нэгдсэн баталгааны ангид цэргийн далбаа олгож заавар өгөв.

        БХЯ-ны Хэвлэл мэдээллийн газрын дарга, БХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ян Юйжүнь БХЯ-ны арын албаны нэгдсэн баталгааны тогтолцооны өөрчлөлтийн тусгай сэдвийн хэвлэлийн бага хурал дээр хэлсэн үгэндээ: Цэргийн Төв Зөвлөлийн арын албаны нэгдсэн баталгааны цэрэг ангийг эмхлэн байгуулсан явдал нь манай армийн арын албаны нэгдсэн баталгааны орчин үеийн тогтолцоо албан ёсоор байгуулагдсаныг харуулж байгаа юм гэлээ.

        "Арын албаны нэгдсэн баталгааны тогтолцооны өөрчлөлт бол батлан хамгаалалт, цэрэг ангийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэх чухал нэгэн агуулга, арын албаны баталгааны тогтолцооны өөрчлөлтийн гол цөм юм" гэж Ян Юйжүнь илэрхийлэв.

Найруулагч: Арвинтал
Эх сурвалж : ......
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл