solongonews
Дэлхийн интернэт сүлжээний III бага хурал эхэллээ
2016-11-16 20:04
Дэлхийн интернэт сүлжээний III бага хурал Жэ Жян мужийн Ү Жэньд өнөөдөр эхлэв.

Хятад улсын дарга Ши Жиньпин видеогоор хэлсэн үгэндээ: - Интернэт сүлжээг засаж сайжруулахад зайлшгүй интернэтийн орон зайн олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, интернэтийн орон зайн хамтын цогцыг байгуулах хэрэгтэй гэжээ. Хуралд оролцсон талууд үзэхдээ, одоо дэлхийн интернэт сүлжээний хөгжил шинэ шатанд орсон. Иймээс мэдээллийн цаг эриний хөгжлийн хандлагыг сайтар барьж, олон төрлийн өрсөлдөөн сорилтыг хамт тулж, интернэт сүлжээний орон зайн харилцан саадгүй холбогдох, хамтдаа хуваалцан сайжруулахыг биелүүлэх талаар дэмжих ёстой гэжээ.

Энэ удаагийн бага хурал "Шинэчлэлийн хөдөлгөгч хүчээр хүн төрөлхтөнд аз жаргал авчиръя-Интернэт сүлжээний орон зайн хувь заяаны хамтын цогцыг хамтран байгуулъя" уриан дор болов. 16-ны үдээс өмнө болсон нээлтийн ёслол дээр, Хятад улсын дарга Ши Жиньпин видеогоор үг хэлж, дэлхийн интернэт сүлжээний засаглалыг боловсронгуй болгоход Хятадын ур ухааныг нэмэрлэв. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын дижитал эдийн засаг хийгээд нийгмийн тусгай зөвлөх Фади Чехаде хэлэхдээ, интернэт сүлжээний ирээдүй хамтдаа ялалт байгуулахад оршино. Хятад улс интернэт сүлжээг засаж сайжруулах асуудлыг чухалчилж байгаа нь дэлхийн интернэт сүлжээний хөгжилд маш их шаардлагатай юм гэжээ. 

 

    

Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : Хятадын Олон Улсын Радио  
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл