Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын (ШХАБ) 2025 оны дээд хэмжээний уулзалт наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 1-нд Тяньжинь хотод болно. Энэ нь БНХАУ тав дахь удаагаа ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж байгаа бөгөөд уг байгууллагын түүхэнд хамгийн өргөн хүрээтэй уулзалт болох юм.
Наймдугаар сарын 22-нд Хятадын Гадаад харилцааны яамны сайдын туслах Лю Бинь Хятад, гадаадын хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийхдээ, дарга Ши Жиньпин 20 гаруй орны төрийн тэргүүн, олон улсын байгууллагын 10 удирдлагатай Хайхэ мөрний эрэгт чуулзаж, ШХАБ-ын үйл ажиллагааны туршлагыг нэгтгэн дүгнэж, цаашдын хөгжлийн замын зураг төлөвлөгөөг гарган, “ШХАБ-ын том гэр бүл” хамтын ажиллагааны нийтлэг ойлголтыг бэхжүүлэн, илүү нягт холбоотой хувь заяаны нэгдмэл цогц байгуулах зорилгыг ахиулах болно гэжээ.
ШХАБ-ын 2025 оны дээд хэмжээний уулзалтад Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан, Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Киргизстаны Ерөнхийлөгч Садыр Жапаров, Пакистаны Ерөнхий сайд Шахбаз Шариф, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон, Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Азербайжаны Ерөнхийлөгч Илхам Алиев, Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян, Камбожийн Ерөнхий сайд Хун Манет, Мальдивын Ерөнхийлөгч Мохамед Муиззу, Балба улсын Ерөнхий сайд К.П. Шарма Оли, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, Египетийн Ерөнхий сайд Мостафа Мадбоули, Туркменистаны Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов, Индонезийн Ерөнхийлөгч Прабово Субианто, Лаосын Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Лаос Улсын Ерөнхийлөгч Тхонглун Сисулит, Малайзын Ерөнхий сайд Анвар Ибрахим, Вьетнамын Ерөнхий сайд Фам Минь Чинь нар уригдан оролцох болно.
