Хятад улсын дарга Ши Жиньпин энэ сарын 24-нд Хятад-Өмнөд Африкийн дээд зиндааны хүмүүнлэгийн салбарын солилцооны механизмын анхны уулзалт Преторияд болсонд баярын захидал илгээсэн байна.
Ши Жиньпин дарга:
- Хятад, Өмнөд Африк аль аль нь хөгжиж буй том орон бөгөөд БРИКС-ын гишүүд юм. Сүүлийн жилүүдээс хоёр орны тал бүрийн стратегийн түншлэлийн харилцаа тогтвортой хөгжиж, хоёр орны ард түмэнд бодит ашиг хүртээсэн байна. Хятад-Өмнөд Африкийн дээд зиндааны хүмүүнлэгийн салбарын солилцооны механизм бол Хятадын Африк тивийн орнуудтай тогтоосон анхны дээд зиндааны хүмүүнлэгийн салбарын солилцооны механизм байж, Хятад, Өмнөд Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Йоханнесбург дахь уулзалтын үр дүнг хэрэгжүүлэх чухал үйл ажиллагаа юм. Механизмыг эхлүүлж байгаа нь Хятад, Өмнөд Африкийн харилцааны иргэдийн үндэс суурийг бэхжүүлж, хоёр орны хүмүүнлэгийн салбарын солилцоог ахиулахад тустай юм гэж онцоллоо.
Тэрээр мөн:
- Энэ удаагийн механизмын арга хэмжээний үеэр хоёр орны сайд нарын зэрэглэлийн эм эмнэлэг, эрүүл мэндийн хамтын ажиллагааны хурал болно. Хоёр талын эм эмнэлэг, эрүүл мэндийн хамтын ажиллагаа бол Хятад, Африкийн найрсаг хамтын ажиллагааны чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Холбогдох талууд хамтдаа хичээн зүтгэж, Хятад Африкийн эм эмнэлэг, эрүүл мэндийн хамтын ажиллагааг цаашид ахиулж, хоёр орны ард түмэнд ашиг хүртээхийг хүсэж байна гэж онцолсон байна.
Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Зума ч гэсэн уулзалтад баярын захидал илгээж, тус арга хэмжээ бол хоёр орны харилцааны үлгэр жишээ юм. Энэ нь хоёр орны харилцааг дээшлүүлж, хоёр талын хөгжлийг биелүүлнэ гэдэгт итгэж байна гэж хэллээ.
\РЕНЧИНСОО\
