Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лэжи 05-р сарын 19-ний өдөр Ардын их хурлын ордонд Мексикийн Нэгдсэн Улсын Депутатуудын танхимын дарга Гутиеррестэй хэлэлцээ хийв.

Жао Лэжи хэлэхдээ“Хятад Мексик хоёр орны харилцааг стратегийн болон урт хугацааны хэтийн төлөвөөс хөгжүүлж,бие биеийнхээ язгуур ашиг сонирхол, анхаарал хандуулж буй томоохон асуудлаар харилцан ойлголцож,дэмжих ёстой.Мексикийн Нэгдсэн Улсын Депутатуудын танхим нэг Хятадын зарчмыг урт хугацаанд тууштай баримталж байгааг Хятад улс өндрөөр үнэлж байна.Бид Мексик улсыг "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтад оролцож,дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг уламжлалт салбар дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, цахилгаан машин, шинэ эрчим хүч, хөдөө аж ахуйн машин зэрэг шинээр хөгжиж буй салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг урьж байна.Мөн соёлын солилцоог бэхжүүлж,боловсрол, судалгааны төвүүд, мэдээллийн хэрэгсэл зэрэг салбар дахь хамтын ажиллагааг идэвхжүүлэх тал дээр хичээн ажиллана”.
Жао Лэжи“Хятад, Мексикийн хууль тогтоох байгууллага эртний найрсаг харилцаатай бөгөөд хоёр талын байгуулсан яриа хэлэлцээний форум өнөөг хүртэл тав дахь удаагаа хуралдаж байна.Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал Мексикийн Нэгдсэн Улсын Депутатуудын танхим хоёр харилцаагаа эрчимжүүлж,цаашид яриа хэлэлцээний форум,найрамдлын бүлгүүд гэх мэт платформуудын үүрэг ролийг нэмэгдүүлэн,олон салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, ардчилал, хууль дээдлэх бүтээн байгуулалтад туршлага солилцож, хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагааны эрх зүйн баталгааг хангахад бэлэн байна”гэжээ.
Гутиеррес “Мексик, Хятад хоёр бол эртний соёл иргэншилтэй улс бөгөөд хоёр тал ард түмнийхээ төлөө засаглахыг чухалчилдаг.Мексик улс нэг Хятадын зарчмыг тууштай баримталж, Ши Жиньпин даргын дэвшүүлсэн хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулах үзэл баримтлалыг дэмжиж, Хятад Латин Америкийн чуулга уулзалтын үр дүнг хамтран хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлж, эдийн засаг, шинжлэх ухаан технологи, соёл боловсрол, аялал жуулчлал зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бэлэн байна.Мексик улс саад тотгор учруулахаас илүү олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхийг дэмждэг.Мексикийн Нэгдсэн Улсын Депутатуудын танхим Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хуралтай солилцоогоо гүнзгийрүүлж,Мексик,Хятад болон Латин Америк,Хятадын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийг хүсэж байна”гэжээ.
