solongonews
Оросын Ерөнхийлөгч Владимир Путинд эмгэнэлийн цахилгаан илгээв
2025-07-25 09:40
Оросын Ерөнхийлөгч Владимир Путинд эмгэнэлийн цахилгаан илгээв

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 07-р сарын 24-ний өдөр Оросын зорчигч тээврийн онгоц осолдсонтой холбогдуулан Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Путинд эмгэнэлийн цахилгаан илгээлээ.

Ши Жиньпин дарга:

- Оросын Амур мужид зорчигч тээврийн онгоц осолдож, олон хүний амь нас эрсэдсэн тухай мэдээг сонсоод би гүнээ цочирдлоо. Хятадын Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс амиа алдсан иргэдэд гүн эмгэнэл илэрхийлж, тэдний гэр бүл, ойр дотнын хүмүүсийн уй гашууг нь хуваалцаж байна гэж бичжээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл