solongonews
Ши Жиньпин Джастин Трюдотой уулзав
2016-09-01 00:21
Ши Жиньпин Джастин Трюдотой уулзав.

        БНХАУ-ын дарга Ши Жиньпин 31-нд "Дяо Юй Тай" Төрийн зочдын ордонд Канадын ерөнхий сайд Джастин Трюдотой уулзлаа.

        Джастин Трюдо Хятад улсад айлчилж, "Их 20"-ийн бүлгийн Ханжөүгийн дээд уулзалтад оролцож байгааг Ши Жиньпин сайшаав. Тэрээр, Хятад Канад хоёр орон гүн зузаан найраг харилцаатай. Дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны харилцаа цаашид хөгжиж ирсэн. Шинэ орчин нөхцөлд хоёр талын хамтын ашиг сонирхол болон хамтран ажиллах орон зай улмаар нэмэгдэж байна. Хятад улс Канадтай хамт харилцан хүндэтгэж, хамтран ажиллаж хамтаар ашиг хүртэх зарчмын дагуу хоёр орны харилцааг шинэ чиглэлээр хөгжүүлж, хоёр орны ард иргэдэд улам их буян эдлүүлэхийг хүсэж байна гэжээ.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Шиньхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл