solongonews
Ши Жиньпин Монгол Улсын УИХ-ын дарга М.Энхболдтой уулзав
2016-10-18 21:55
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсын УИХ-ын дарга М.Энхболдтой уулзав.

ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин 18-нд Бээжин хотноо "2016 оны ХКН болон дэлхийн яриа уулзалт"-д оролцож, Хятад улсад айлчилж байгаа Монгол Улсын Ардын намын дарга, Монгол Улсын УИХ-ын дарга М.Энхболдтой уулзсан байна.

Монголын УИХ-ын даргаар сонгогдсоны дараа анх удаагаа Хятад улсад айлчилж буй М.Энхболдод Ши Жиньпин дарга баяр хүргээд, эдүгээ Хятад, Монголын харилцаа сайн сайхан хөгжлийн хандлагатай байна. Хоёр талын харилцааг хөгжүүлэх явдлыг өөр өөрийн орны дипломат харилцааны тэргүүн байранд тавьж, олон салбарын солилцоо, хамтын ажиллагааны хөгжил, хоёр орны ард түмэнд бодит үр ашиг хүртээн, бүс нутгийн энх тайван тогтвортой хөгжлийг ахиулахын тулд идэвхтэй үүрэг гүйцэтгэж байна гэж онцоллоо.

М. Энхболд "2016 оны ХКН болон дэлхийн яриа уулзалт"-ыг нааштай үнэлээд, уг яриа уулзалт нь G20-ын Ханжөүгийн дээд уулзалтын агуулгыг гүнзгийрүүлж, улс орнуудын улс төрийн яриа хэлэлцээ өрнүүлэх, туршлага солилцоход чухал индэр хангаж, улс төрийн намуудын давуу талыг бадруулж, нийтлэг ойлголтоо хуралдуулан, дэлхийн эдийн засгийн засаглалыг дайчлах талаар чухал ач холбогдол үзүүлсэн гэж онцоллоо.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл