solongonews
Ван И Харвардын их сургуулийн профессор Эллисонтой уулзав
2025-06-26 16:02
Ван И Харвардын их сургуулийн профессор Эллисонтой уулзав

ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны төв газрын дарга Ван И 06-р сарын 25-ны өдөр Бээжинд Харвардын их сургуулийн профессор Аллисонтой уулзлаа.

Ван И:

- Ши Жиньпин даргын дэвшүүлсэн харилцан хүндэтгэх, энх тайвнаар зэрэгцэн орших, харилцан ашигтай хамтран ажиллах гурван зарчим бол Хятад улс АНУ-тай харилцаагаа зохицуулах үндсэн чиглэл юм. АНУ Хятадтай хамтран ажиллаж, харилцан ойлголцлын үндсэн асуудлыг шийднэ гэж найдаж байна.

Аллисон:

- "Олон янз байдал дахь зохицол" нь олон янз байдлыг хүндэтгэх Америкийн үзэл баримтлалтай нийтлэг зүйлтэй байдаг. АНУ, Хятад хоёр нэг бөмбөрцөг дээр хамтдаа оршиж байгаа тул хамтран оршин тогтнох стратегийн байр сууриа олж, "Фукидидын урхи"-д орохоос зайлсхийх хэрэгтэй. Энэ нь хоёр орны хувьд ч, дэлхийн хувьд ч чухал байдаг юм гэж хэллээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл