Хятад улсын дарга Ши Жиньпин 5 дугаар сарын 20-ны өдөр 2025 оны ШХАБ-ын Ядуурлыг бууруулах болон тогтвортой хөгжлийн форумд баярын захидал илгээв.
Ши Жиньпин баярын захидалдаа, ядуурлыг арилгах нь дэлхий нийтийн сорилт бөгөөд дэлхийн бүх улс орны нийтлэг зорилт юм. асар их хүчин чармайлтын үр дүнд Хятад улс ядуугаас ангижруулах тэмцэлд ялалт байгуулж, НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн ядуурлыг бууруулах зорилтыг хугацаанаас нь 10 жилийн өмнө биелүүлэв. Ядуурлыг бууруулах Хятадын онцлогтой замналыг нээж, хүн төрөлхтний ядуурлыг бууруулах үйлсэд түүхэнд шинэ хуудсыг сөхсөн юм гэж илэрхийллээ. .
Ши Жиньпин онцлохдоо, ядуурлыг бууруулах нь эцсийн дүндээ хөгжлийн асуудал юм. Сүүлийн жилүүдэд ШХАБ ядуурлыг бууруулах, тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааг идэвхтэй хэрэгжүүлж, гайхамшигтай үр дүнд хүрсэн. ШХАБ-ын ээлжит дарга орны хувьд Хятад улс талуудтай бодлогын харилцаа холбоогоо тасралтгүй бэхжүүлж, ядуурлыг бууруулах туршлагаа хуваалцаж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, олон орон ядуурлыг бууруулах болон тогтвортой хөгжлийн тухай өөрийн орны нөхцөлд тохирсон арга замыг хайж олоход тусалж, ядуурлаас ангид, хамтдаа цэцэглэн хөгжсөн сайн сайхан дэлхий ертөнцийг гар нийлэн бүтээн байгуулахад бэлэн байна гэжээ.
Энэ удаагийн форум мөн өдөр Шааньши мужийн Ши-Ань хотод "Ядуурлыг үргэлжлүүлэн бууруулж, хамтран ажиллаж хөгжье - ШХАБ-ын орнуудын ядуурлыг бууруулж, тогтвортой хөгжлийг ахиулъя" уриан дор нээгдэж, ШХАБ-ын сайн хөршийн найрсаг харилцаа хамтын ажиллагааны хороо, Шааньши мужийн захиргаа хамтран зохион байгуулжээ.
