
Тус хуралд төрийн шашин суртахууны ажлын хурал болон “БНХАУ-ын Төрийн Зөвлөлөөс шинэ байдал дахи шашин суртахууны ажлыг чангатгаж сайжруулах тухай” гэсэн бичиг материалыг суралцсан бөгөөд шашин суртахууны өнөөгийн байдал, хөгжлийн хандлага, асуудлыг судлан хойшдын ажлаа төлөвлөсөн байна. ӨМӨЗО-ны Намын Хорооны дарга Ли Жихэн хуралд чухал үг хэлэв. Тэрээр:
- Ши Жиньпин нөхрөөр цөм болгосон Намын Төв Хороотой нэгдэж, Ши Жиньпин даргын цуврал чухал ярианы зорилго зорилт ба улсаа засаж төрөө мандуулах шинэ үзэл санаа, шинэ бодлогоос сайн суралцан намаас шашин суртахууны ажилд сурталчилж байгаа төрийн бодолгыг хэрэгжүүлж, шашин суртахууны ажлаа сайн хийж Хятадын умард бүс нутгийн үзэсгэлэнт сайхан орныг бүтээн байгуулахад их хүчин зүтгэлээ үзүүлнэ гэж хэллээ.
