solongonews
Хятад, Францын харилцааны хөгжилд итгэл дүүрэн байна
2017-05-08 22:41
Хятад, Францын харилцааны хөгжилд итгэл дүүрэн байна

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан энэ сарын 8-нд Бээжин хотноо хэлэхдээ:

- Эммануэль Макрон Францын ерөнхийлөгчөөр сонгогдсонд Хятадын тал баяр хүргэж байна. Мөн Хятад, Франц тал бүрийн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд илүү сайн сайхан орчин нөхцөлийг бий болгоно гэдэгт найдан хүсэн хүлээж байна гэж хэллээ.

Тэрээр:

- Хятад, Францын харилцааг Хятадын тал чухалчилдаг бөгөөд хоёр орны харилцааны хөгжлийн хэтийн төлөвт итгэл дүүрэн байна. Хоёр орны төрийн тэргүүний дэмжлэг, хоёр орны олон салбарын хамтын хүчин зүтгэлээр хоёр орны урт удаан бүх талын стратегийн түншлэлийн харилцаанд сайн сайхан ирээдүйг бий болгоно гэдэгт итгэж байна гэж хэлсэн байна.

Дарга Ши Жиньпин саяхан Эммануэль Макронд ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баярын цахилгаан илгээж, хоёр орны харилцаа чухал стратегийн ач холбогдол, олон улсын үр нөлөөтэйг онцолсон бөгөөд хоёр орны эрүүл тогтвортой хөгжил нь хоёр орон, хоёр ард түмэнд ашигтай төдийгүй дэлхийн энх тайван, тогтвортой хөгжилд тустай гэж онцолсон гэж хэлэв.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл