solongonews
Хятадын ГХЯ-ны сайд Ван И Хятадын дарга Ши Жиньпиний айлчлалын тухай танилцуулав
2017-01-19 21:36
БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 15-наас 18-ны өдрүүдэд Швейцарийн Холбооны улсад төрийн айлчлал хийж, Дэлхийн эдийн засгийн форумын оны чуулганд оролцсон бөгөөд Швейцар дахь осан лон улсын байгууллагуудад айлчилсан билээ.

      Айлчлал өндөрлөх үед Хятадын Гадаад харилцааны сайд Ван И сурвалжлагчдад тус айлчлалын тухай танилцуулсан юм.  Ван И:

- Шинэ оны эхээр Ши Жиньпин дарга 2017 оны анхны гадаад айлчлалаа хийж, Европ тивийн төв Швейцари улсад ирж, "Дэлхийн эдийн засгийн зүг чигийг тодорхойлогч" Давост очиж, мөн олон талт чухал дипломат харилцааны төв хэмээгдсэн Женев хотноо ирлээ. Дэлхийн эдийн засгийн өсөлтийн сэргэлт тааруухан, глобалчлалын эсрэг сөрөг урсгал хүч авч, олон улсын өөрчлөлт ихтэй ээдрээтэй байдалд хандуулан Ши Жиньпин дарга Давос болон Женевийн илтгэлийн индэрт гарч цаг үеийн сэдэвтэй уялдуулан Хятад улсын санаачилгыг дурдаж, Хятад улсын тухай ойлголтыг дэвшүүллээ. Дөрөв хоногийн хугацаанд Ши Жиньпин дарга Цюрих, Берн, Давос, Лозанна, Женев гэсэн таван газраар очиж, хэдэн арван удаагийн хоёр талт, олон талт арга хэмжээ өрнүүлсэн. Олон орны удирдагчид, олон салбарын зүтгэлтнүүдтэй өргөнөөр харилцаж, бодлогоо ойлгуулан таниулж, хамтын ажиллагааг дайчлан, баялаг амжилтад хүрч, алс хэтийн үр нөлөө бий болгов. Дэлхий нийтээрээ улс орны болон олон улсын засаглалын үзэл ойлголтыг эргэн харж буй ийм үед Хятад улсын хөгжил, Хятад улсын үүрэг чадвар дэлхий нийтийн анхаарлыг тасралтгүй татдаг болжээ. Дарга Ши Жиньпиний Швейцари улсад хийсэн шинэ оны энэ айлчлал нь уужуу багтаамж болон том гүрний үүрэг хариуцлагыг харууллаа гэсэн байна.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл