
Лю ЮньшаньУнгар улсын Ерөнхийлөгч Янош Адертай уулзах үеэр нэн тэргүүнд Хятад улсын дарга Ши Жиньпиний мэндчилгээг дэвшүүлэв. Тэрээр:
- Сүүлийн жилүүдэд Хятад, Унгар хоёр улсын дээд зиндааны харилцаа уулзалт улам дотно болж, улс төр хоорондын харилцан итгэлцэл улам бэхжин, олон салбарын хамтын ажиллагаа тасралтгүй өргөжин тэлсээр хоёр талын харилцаа түүхэн хамгийн сайн цаг хугацаандаа орлоо. Хятадын талаас Унгар улстай "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтын аз тохиолын дагуу хоёр улсын харилцааг улам сайхан ирээдүй зүг хөгжүүлэх болно гэж хэллээ. Янош Адер Ши Жиньпин даргад хариу мэндчилгээ дэвшүүлээд: - Унгар, Хятад хоёр улс түүхэн гүн зузаан нөхөрсөг харилцаатай байж, "Нэг бүс нэг зам"-ын байгуулалт зэрэг бодитой тохиолоор цаг агаарын өөрчлөлт, усны нөөцийн хамгаалалт зэрэг дэлхийн чанартай асуудлыг хамтран шийдэж, хоёр улсын харилцааг улам сайн сайхан болгоно гэв.
