
ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 20 НШХҮӨЗО-ны төв Яргай хотод зүүн баруун нутгийн ядууг тэтгэх хамжилцааны ажлын яриа уулзалт зохиож чухал үг хэллээ. Тэр цохон тэмдэглэхдээ, Зүүн баруун нутгийн ядууг тэтгэх хамжилцааны ажил болон харилцан туслалцах нь бүсчилсэн зохицонгуй хөгжлийг түлхэн ахиулж, нэгдэлтэй хөгжих, хамтаар хөгжих том стратеги юм. Бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, аж үйлдвэрийн байршлыг шилдэгжүүлж, гадаад дотоодод нээлттэй байлгах орон зайг өргтгөн, урьдаар баяжсан нь сүүлд баяжсандаа тусалж, эцэстээ хамтаар хөгжихийн зорилтыг биелүүлэх томоохон арга хэмжээ мөн. Байдлыг эрхбиш тодорхой таньж, оновчтой тэтгэх дээр хүчээ төвлөрүүлэн, ядууг тэтгэх ажлыг гүнзгийрүүлж, бодит үр ашигт хүргэн, ажлын түвшнөө үнэнхүү дээшлүүлж, ядуурлаас ангижруулах ажилд бүх талаар ялалт байгуулах хэрэгтэй гэжээ. Уг яриа уулзалтад зүүн нутгийн Бээжин, Тяньжин, Ляонин, Шанхай зэрэг 9 муж 9 хотын намын хорооны нарийн бичгийн дарга нар, баруун нутгийн Өвөр Монгол, Гуанши, Чун Чин зэрэг 12 муж хот өөртөө засах орны намын хорооны нарийн бичгийн дарга нар, Бээжин, Хэ Бэй, Тяньжины зохицонгуй хөгжлийг гол хариуцсан Хэ Бэй мужийн намын хорооны нарийн бичгийн дарга нар, төвийн болон төрийн албан байгууллагын холбогдох салбарын хариуцлагтай хүмүүс оролцлоо.
Ши Жиньпин 4 зүйлт санал дэвшүүллээ.
Нэг. Ойлголтоо дээшлүүлж, удирдлагаа чангатгах
Хоёр. Харилцан туслалцах механизмаа боловсгоргуй болгож, ядууг тэтгэх ажлыг гүнзгийрүүлэх
Гурав. Гол талыг тодорхойлж, оновчтой тэтгэх
Дөрөв. Үнэлэн шалгах ажлаа эрчимжүүлж, бодит үр ашигт хүргэхийг батлан зэрэг болно.
