solongonews
”Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтыг эмх цэгцтэй, амжилттай ахиулахыг онцлов
2016-09-14 21:41
”Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтыг ахиулах ажлын хурал энэ сарын 13-ны өдөр Бээжин хотноо боллоо.

    Хурлаар Хятадын Коммунист Намын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Жан Гаоли хурлыг удирдсан юм. Тэрээр:

- "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтын ажлыг улам сайн хэрэгжүүлж, Ши Жиньпин даргын холбогдох чухал үг ярианы зориг санааг идэвхтэй суралцан, тууштай хэрэгжүүлэх хэрэгтэй. Сайтар төлөвлөн "Нэг бүс нэг зам" дагуух улс орнуудын хөгжлийн шаардлагын дагуу холбогдох бодлого, арга хэмжээг цаашид судлан, "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт болон бодлогын баталгааны системийг даруй бүрдүүлэх хэрэгтэй. Стратегийн уялдаа холбоог эрчимжүүлж, Засгийн газар хоорондын нэгэнт байгуулсан хамтын ажиллагааны 30 гаруй санамж бичгийг хариуцлагатай хэрэгжүүлэн "Нэг оронд нэг бодлого" харилцан ашигтай хамтдаа ашиг хүртэх арга хэлбэрийг ашиглах хэрэгтэй. Нэгдсэн төлөвлөлтөө эрчимжүүлж, зохицуулалтаа сайжруулан "Нэг бүс нэг зам" стратегид үйлчлэх урт хугацааны, тогтвортой, банк санхүүгийн баталгааны тогтолцоог бий болгоно. Түүнчлэн "Нэг бүс нэг зам" дагуух улс орнуудын соёл иргэншлийг хүндэтгэж, аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтыг журамжуулж, том чухал хамтын ажиллагааны төслийн хэрэгжилт, ололт амжилтыг баталгаажуулах хэрэгтэй гэж хэлсэн байна.

Найруулагч: Б.ХУРЦАА
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл