solongonews
Ши Жиньпин Цахиагийн Элбэгдоржид баярын цахилгаан илгээв
2016-07-11 15:23
Дарга Ши Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид баярын цахилгаан илгээжээ.

Хятад улсын дарга Ши Жиньпин 7 дугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын үндэсний их баяр наадмын 95 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид баярын цахилгаан илгээжээ.

Ши Жиньпин баярын цахилгаандаа: - Монгол Улсын үндэсний их баяр наадмын 95 жилийн ойг тохиолдуулан Хятадын Засгийн газар, ард түмэн, мөн хувиасаа танд болон танаар дамжуулж, Монголын Засгийн газар, Монголын ард түмэнд цогтой халуун баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөж байна гэжээ.

Ши Жиньпин:  Монголын Засгийн газар, ард түмний хамтын хүч чадлаар өдгөө Монголын эдийн засаг нийгэм хөгжиж, ард түмний амьдралын түвшин дээшилж байна. Би үүнд маш их баяртай байгаа гэжээ.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ: - Хятад, Монгол хоёр орон бол найрсаг хөрш, иж бүрэн стратегийн түнш юм. Сүүлийн жилүүдэд Хятад, Монголын харилцаа хөгжиж байна. Өнгөрөгч сард Ташкентад тантай дахин уулзаж, хоёр орны харилцааны хөгжлийн тухай санал бодлоо солилцсон юм. Миний бие Хятад, Монголын харилцааны хөгжлийг маш их хүндэтгэдэг бөгөөд тантай харилцаа холбоогоо эрчимжүүлж, хоёр орны харилцааг шинэ түвшинд ахиулж, хоёр орны ард түмэнд улам их үр өгөөж хүртээхэд бэлэн байна гэжээ.

Монгол Улс цэцэглэн хөгжиж, ард түмэн нь аз жаргалтай байх болтугай. Таны эрүүл мэнд, ажил үйлс амжилттай байх болтугай.

Найруулагч: Чүнь Янь
Эх сурвалж : http://mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл