solongonews
Хятад улсын дарга Ши Жиньпин Макаод ажиллаж байна
2024-12-19 10:10
Хятад улсын дарга Ши Жиньпин Макаод ажиллаж байна

Хятад улсын дээд удирдагч Ши Жиньпин 12-р сарын 18-ны үдээс хойш тусгай онгоц хөлөглөн, Макаод хүрэлцэн очсон байна. Тэрээр 20-ны өдөр болох Макао эх орныхоо мэдэлд эргэн нэгдсэний 25 жилийн ойг тэмдэглэн, Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн 6 дахь захиргааны албан хаагчдын тангараг өргөх ёслолд оролцон, Макаогийн ажил байдалтай танилцах юм байна.

Ши Жиньпин Макаогийн олон улсын нисэх онгоцны буудалд хэлсэн үгэндээ, Төв засгийн газар, нийт Хятадын ард түмний нэрийн өмнөөс Макаогийн нийт оршин суугчдад чин сэтгэлийн мэндчилгээ, сайн сайхны ерөөлөө дэвшүүлж байна гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, 25 жилийн хугацаанд Макаогийн онцлог бүхий “Нэг улс хоёр систем” нь дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн амжилтад хүрч, эрчтэй амьжиргааны хүч, өвөрмөц татах хүчээ харуулсан юм. Энэ тогтолцооны давуу талдаа түшиглэн, шаргуу тэмцэхийн дүнд Макао улам илүү гэгээн саруул ирээдүйгээ цогцолно гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Макао бол эх орны гэрэлт сувд, Макаогийн хөгжил, нийт оршин суугчдын үр өгөөжийн тал дээр миний бие анхаарал хандуулсаар байна. Энэ хэдэн хоног олон газраар хүрч, олон салбарын найз нөхөдтэй санал бодлоо гүнзгий солилцон, Макаогийн хөгжлийн үйлсийг хамт зөвшилцөх болно хэмээн Ши Жиньпин онцлов.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл