ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И 08-р сарын 24-ний өдөр Бээжинд Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн тусгай элч Пак Бён Сокийг хүлээн авч уулзлаа.
Ван И: - Өмнөд Солонгосын шинэ засгийн газар ажлаа авсны дараа дарга Ши Жиньпин, ерөнхийлөгч Ли Жэ Мён нар утсаар ярьж, Хятад, Өмнөд Солонгосын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг өндөр түвшинд ахиулах талаар чухал нийтлэг ойлголтод хүрч, хоёр орны харилцааны цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон юм. Хоёр тал дипломат харилцаа тогтоох үеийн анхны зорилтоо тууштай баримталж, найрсаг чиг хандлагыг эрс баримтлан, хамтын ашиг сонирхлыг өргөжүүлж, хоёр орны ард иргэдийн санаа сэтгэлийг ойртуулж, эмзэг асуудлыг зөв зохицуулах ёстой гэж хэллээ.
Пак Бён Сок Ван И-ээр дамжуулан ерөнхийлөгч Ли Жэ Мёны Ши Жиньпин даргад илгээсэн захидлыг уламжлахыг хүсээд, Өмнөд Солонгосын шинэ засгийн газар Өмнөд Солонгос, Хятадын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг хэвийн байдалд оруулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн "Өмнөд Солонгос нэг Хятадын зарчмыг үргэлж хүндэтгэсээр ирсэн бөгөөд Хятад зэрэг томоохон гүрнүүдтэй харилцаагаа хөгжүүлэхэд бэлэн буй"-гаа онцолсон байна.
