solongonews
”Нэг бүс нэг зам”-ын олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болов
2016-09-27 22:27
”Нэг бүс нэг зам”-ын олон улсын эрдэм шинжилгээний бага хурал 26-нд Хятадын түүх соёлын нэрт хот Ши Аньд эхэлсэн юм.

        Энэ удаагийн хурлыг "Нэг бүс нэг зам-хамтын дурсамж болон нийтийн хөгжил" уриан дор зохион байгуулж байгаа бөгөөд хуралд 35 улс орон, бүс нутгийн 300 гаруй зочид төлөөлөгчид оролцож байна. ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, ХКН-ын төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын дарга, Суртал ухуулгын хэлтсийн дарга Лю Чибао хуралд "Иргэдийн эв санааны нэгдэл, хамтын хөгжилд түлхэц өгье" гэсэн сэдвээр илтгэл тавьжээ.

        Лю Чибао, энэ удаагийн хурлыг "Хамтын дурсамж болон нийтийн хөгжил" уриан дор зохион байгуулсан нь бидний түүхэн өв хөрөнгөө нандигнан хамгаалж, бүс дагуу нутгийн улс орны хамтын хөгжлийг эрэлхийлсэн сайн сайхны хүсэл мөрөөдөл, дэлхийг энх тайван хөгжүүлэх гэсэн хариуцлагатай байр суурийг харуулж байгаа юм" гэжээ.

        Одоогоос 3 жилийн өмнө, Хятад улсын дарга Ши Жиньпин төв, зүүн өмнөд Азийн бүсэд айлчлахдаа, хамтдаа Торгоны замын эдийн засгийн бүс, 21-р зууны тэнгис дээрх торгоны замыг байгуулах чухал санаачилгуудыг гаргасан. Энэ 3 жилд "Нэг бүс нэг зам"-ын байгуулалт дорвитой ахиж, улс орнууд хамтдаа бизнес эрхлэн, хамтдаа бүтээн байгуулалт хийж, өгөөжийг нь хуваалцах хамтын ажиллагааны зохицонгуй төлөв байдлыг тогтоож чадлаа.

        Лю Чибао хэлэхдээ: "Нэг бүс нэг замын байгуулалтын гарааг дорвитой эхлүүлснээр бүс, зам хоёр зэрэг хөгжиж чадлаа. Энэ эрчээрээ шинэ зорилтоо тогтоож, бохирдолгүй, эрүүл, оюунлаг, энх тайвны торгоны зам байгуулахаар хамтдаа чармайхыг хүсэж байна" гэжээ. 

        Хятадын Хөгжил, Өөрчлөлтийн Улсын Хорооны орлогч дарга  Хэ Лифэн: "Энэ хурлын гол сэдэв бол хамтын түүхэн дурсамж,хамтдаа амжилтад хүрэх хөгжил болох учраас гүн гүнзгий ач холбогдолтой, хамтын ажиллагааны бусад механизмтай адилгүй юм. 'Нэг бүс нэг зам'-ын байгуулалт нь эн тэргүүнд энэ шугам дагуух улс орнуудын хамтын түүхэн дурсамж юм. Түүх бол толь байдаг болохоор бодит байдлыг харуулж, ирээдүйн хөгжлийг хөтлөн дагуулдаг" гэж хэллээ.

        Хэ Лифэн: "Нэг бүс нэг зам'-ын бүтээн байгуулалтыг эхлүүлснээс хойшхи 3 жилд, Хятад улс болон олон орон хамтдаа хамтын ажиллагааны төслүүдийг хэрэгжүүлсэн. Үүний зарим нь эдийн засгийн болон нийгмийн сайн үр дүнд хүрсэн бөгөөд дэд бүтцээр холбогдох салбарын хамтын ажиллагааг ч багтаж байна. Хятадын аж ахуйн нэгжүүд хуримтлуулсан технологийн ихээхэн давуу тал, баялаг туршлагадаа түшиглэн, нэлээд бага өртөг, бүтээгдэхүүний найдвартай чанар чансаатай байдаг болохоор, шугам дагуух улс орнуудтай хурдны зам, метро, авто зам, гарам, боомт зэрэг орчин үеийн тоног төхөөрөмжийн байгуулалт хийж, үйлдвэрлэлийн чадавхи ялангуяа үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллаж, шугам дагуух улс орнууд тэр тусмаа хөдөө аж ахуйн орнууд, нөөц баялгийн орнуудтай орчин үеийн аж үйлдвэржилтийн системийг хамтдаа байгуулан хөгжүүлж байна. Аж үйлдвэржилт, бодит төслийн хүрээний хамтын ажиллагаагаар эдгээр орнуудын ажлын байр, ард иргэдийн амьжиргааны асуудлыг зохицуулах асуудлыг ахиулж байна" гэлээ.

        Чехийн Ерөнхий сайд асан, БНЧУ-ын Социал Демократ намын дарга асан Иржи Палу Bеи хүндэт зочны хувиар хурлын нээлтийн үеэр, "Нэг бүс нэг зам" байгуулалтын талаарх хүсэл найдвараа илэрхийлжээ. Тэрээр хэлэхдээ:"Нэг бүс нэг зам" бүтээн байгуулалт Европ Азийн бүс нутгийн орнуудын эдийн засгийн өсөлтийг хурдтай нэмэгдүүлэх төдийгүй энэ нь дэлхийн эдийн засгийн бүхий л цогцын хөгжлийг ахиулах чухал хүчин болно гэдэгт эргэлзэхгүй байна. Хүмүүс худалдааны хөгжлийг чухалчлан, хүчин зүтгэж, өөрийн эдийн засгаа хөгжүүлэхэд санаа тавьж, дайн дажнаас хол хөндий байж "Нэг бүс нэг зам" стратеги дэлхий дахинд өөр шинэ чухал хувь нэмэр үзүүлэх болно" гэжээ.

        Уг симпозиумыг Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба, Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академи, Хятадын гадаад хэлний хэвлэлийн газар, "Шаньши" мужийн захиргааны хэвлэлийн алба, "Шаньши" мужийн Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгээс хамтран зохион явуулжээ.

 

Найруулагч: ,
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл